Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярцогт нарт холбогдох Давж заалдах шатны шүүх хурал завсарлажээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
С.Баярцогт, 2020.07.06-ны шүүх хурлын үеэр, Гэрэл зургийг MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

19:03 2020/12/03

Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр эхэлсэн.

Шүүх хурал завсарласан бөгөөд маргааш 09:00 цагаас үргэлжлэх болсон тухай эх сурвалж мэдээлсэн ч шүүгчид зөвлөлдөж эхэлсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг мэдээлэлх болно.

13:40 2020/12/03

Шүүх хуралдаанаар С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин тусгаарлан, хойшлуулжээ. Харин С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд, Н.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд үргэлжилж байна.

С.Баяр 409 дүгээр хорих ангиас, Ч.Давааням 461 дүгээр хорих ангиас цахимаар шүүх хуралд оролцжээ.

11:06 2020/12/03

С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болж байна

Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд эхэлсэн байна.

Хэргийг өмнө нь хамтад шалгаж байгаад 2020 оны долоодугаар сарын 6-ны өдөр салгаж хянахаар болж байв. Тодруулбал, С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэрэг, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэрэг хэмээн тусгаарласан.

Гэвч 12 дугаар сарын 1-ний өдөр С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурлаар С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэрэгтэй нэгтгэн хэлэлцүүлж, шийдэх шүүгчийн тогтоол гарсан юм.

2020 оны долоодугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс С.Баярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, нийт таван жил хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял тус тус оноосон юм. 

Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноож байв.

Мөн Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасаж, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 1.6 жил хорих ял тус тус оногдуулсан юм.