ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН
Гурван сургууль, дөрвөн цэцэрлэг есдүгээр сарын 1-нд ажиллах боломжгүй, засвар нь дуусаагүй нэг сургууль, цэцэрлэг байна
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Бүх шатны боловсролын байгууллагад хийж буй шалгалтын талаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл өгсөн.
Энэ үеэр есдүгээр сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй болон засвар нь одоо хүртэл үргэлжилж байгаа цэцэрлэг, сургуулийн талаар Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл Мэнд боловсрол соёлын хүрээлэнгийн улсын ахлах байцаагч С.Лхагвадулам нэрлэсэн юм.
Есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ авах боломжгүй сургуулиуд:
- СХД-ийн 152 дугаар сургууль 9 сарын 1-нд ашиглалтад орох ёстой ч өнөөдрийн байдлаар ороогүй байна.
- 151 дүгээр сургууль 10 дугаар сарын 1-нд ашиглалтад орохоор байна.
- 62 дугаар сургуулийн өргөтгөлийн байр 80 гаруй хувьтай
Цэцэрлэгүүд:
- СХД-ийн 119
- ЧД-ийн 39
- СХД-ийн 148
- БГД-ийн 34 дүгээр цэцэрлэг аравдугаар сарын 1-нээс ажиллах боломжтой байна.
Барилгын засвар үйлчилгээтэй холбоотойгоор
- 220 р цэцэрлэгийн түшиц хана нурсан
- 81 дүгээр цэцэрлэгийн засвар дуусаагүй
- 67 дугаар сургуулийн гадна орчны аюулгүй байдал байхгүй, нүх ухсан, засварын ажил хийгдэж байгаа хүүхдүүдийн орох, гарах гарцыг хаасан байдалтай
- “Түвшин бүүвэй” цэцэрлэгийн засвар 94 хувьтай засвар
- Багануур дүүргийн "Гүнгалуутай" цогцолбор сургуулийн хашаанд тухайн дүүргийн цагдаагийн байгууллага авто машины гараашийг барьсан. Энэ нь Боловсролын тухай хуулийг зөрчиж байна.
- Бага дунд боловсролын сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нд эхлэх ёстой байхад Санлизэ, Шилдэг сургуулиуд хичээлийн үйл ажиллагаа эхлүүлэн, давтлага өгч байна.
- Эм Ай Юу сургууль Улсын комисс хүлээн аваагүй барилгад үйл ажиллагаа явуулж байна
- 133 дугаар сургууль Монгол Тэмүүлэл сургуулийг нүүснээр дангаараа үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Гэтэл бэлтгэл ажил нь огт хангагдаагүй гарах орцыг тодорхой болгоогүй. ангиудын хаалга эвдэрсэн хэмхэрсэн байдалтай, хичээл явуулах нөхцөл хангаагүй.
- 51 дүгээр цэцэрлэг, 10 дугаар сургуулийн дээврээс ус гоожсон
- 29 дүгээр сургуулийн дотуур байрны нэгдүгээр давхарт Боловсролын судалгааны хүрээлэн үйл ажиллагаа явуулж байна.
Цар тахлаас сэргийлэх чиглэлээр МХГ 30 асуумж бэлдээд сургуулиуд дээр хяналт шалгалт хийсэн байна. Ийнхүү 501 байгууллагаас
- бэлэн байдал хангаагүй 200
- халдваргүйжүүлэлт хийгдээгүй 151
- тусгаарлах өрөө бэлдээгүй 165
- нэг ангид ногдох хүүхдийн тоо хоорондын зай хангаагүй 300
- бөглөрөл үүсгэхгүйн тулд орох, гарах гарц хангаагүй 250
- багш, ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй 376
- гар халдваргүйжүүлэх бодисоор хангагдаагүй 100 Урьдчилан сэргийлэх сургалтад холбогдох хүмүүсийг суулгаагүй 125
- хамгаалах хэрэгсэл хангагдаагүй 150 байгууллага байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
