Ч.Лодойсамбуу: Хотын дарга "та нартаа зуслан барьж өгнө" гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төв талбай дээр зохион байгуулагдсан.
Тус арга хэмжээний үеэр хотын шинэ дарга Б.Пүрэвдагва "Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна" хэмээн ярьсан.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн байр суурийг өчигдөр Төрийн ордонд илэрхийллээ.
Тэрбээр "Өмнө нь нэг хүүхэд хөлбөмбөгийн талбай дээр тоглож байгаа нас барсан. Бидний бүтээж буй нийгэм ийм байна.
Төр хариуд нь "та нартаа зуслан барьж өгнө" гээд тэнэгтээд зогсож байдаг. Хэн төрөөс зуслан нэхсэн юм бэ. Зусланд амармаар байна гэж хэн ч хэлээгүй. Аятайхан алхдаг замтай байх, хурдан цагтаа очдог дулаахан нийтийн тээвэртэй байя, сургууль цэцэрлэгтээ байя, ээж аавынх нь орлого амьдралд хүрэлцдэг байя гэж байгаа.
Амьдрах орчин таатайгаа болъё гэхэд амь насанд аюулгүй баймаар байна гэж нэхсэн. Гэтэл хотын дарга хүүхдийн баярын үеэр зуслан барьж өгье, одоо тайвширчих гэж байгаа юм уу" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
