E-Mongolia платформд орчны эрсдэлийн тухай мэдэгдэх цэс нэмэгджээ
Ухсан нүх, ил гарсан цахилгааны утас гэх зэргээр эргэн тойрон дахь эрсдэлээ E-Mongolia платформоор дамжуулан мэдээлэх боломжтой болжээ. Эрсдэлийг мэдэгдэхдээ байршлаа тодорхой мэдээлж, зураг хавсаргах шаардлагатай юм.
Мөн Эрсдэл мэдээлэх цэсийн API-г хувийн хэвшлүүдэд нээлттэй болгож, өөрсдийн платформ дээр эрсдэлийн мэдээллийг цуглуулах нөхцөлийг бүрдүүлэх аж. Ийнхүү цахимаар мэдэгдэхээс гадна "11 11" төвд утсаар мэдээлэх боломжтой.
Мэдээлэл илгээсэн иргэнд тухай бүр нь асуудлыг хүлээж авлаа, хариуцагч байгууллагад илгээлээ, судалж байна, шийдэгдлээ гэсэн үе шаттайгаар хариу өгөх юм.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас энэ талаар "Гар утасны SOS дуудлагад түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын тусгай дугаарыг холбосноор тухайн хэрэглэгчийн байршлыг мэдэх, түргэн хугацаанд хүрч очих боломж нээгдэнэ. Олон улсын судалгааны дагуу ойролцоогоор 1.5 минут хэмнэх юм билээ. Байршлаа бүрэн тодорхой илэрхийлж чадахгүй нөхцөл байдлыг хялбарчилж шийдсэн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

