3,800 гаруй мотоцикл сонирхогч оролцох Талын салхи наадам амралтын өдрүүдэд болно

Д.Янжиндулам, ikon.mn
40 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Талын салхи 2026” наадам “Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө” уриан дор энэ сарын 6, 7-ны буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд болох бөгөөд энэ үеэр хандивын аян зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөжээ.

Тус мото наадамд Монгол Улсын 70 мото клубын 3,800 гаруй мотоцикл сонирхогчоос гадна БНХАУ, ОХУ, БНСУ, БНУУ, Малайз зэрэг олон улсын мото сонирхогчид оролцоно.

Наадамд оролцогчид 09:00 цагт Д.Сүхбаатарын талбайд цуглан нээлтийн арга хэмжээнд оролцож, 11:00 цагт нэгдсэн байдлаар цуваагаар хөдлөн, “Энхтайваны өргөн чөлөө буюу Д.Сүхбаатарын талбай- Улсын их дэлгүүр- Баруун дөрвөн зам- Таван шар- 22-ын товчоо- Говь ресорт” гэсэн маршрутаар явна.

Мото наадам нь “Говь ресорт” спорт цогцолборт үргэлжилнэ гэж Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээлэв.