Энэ зуны анхны томоохон жазз тоглолт их хотын зүрхэнд буюу River Sound Club-т болох гэж байна
Монголын орчин цагийн хөнгөн хөгжмийн анхдагчдын нэг болох Баянмонгол биг бэнд /чуулга/ энэ Баасан гарагт буюу 06 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын хамгийн ууган амьд хөгжмийн клубуудын нэг River Sounds Club-н тайзнаа өөрсдийн шилмэл бүтээлүүдээс гадна зочин удирдаач Пол Тайнаны зохиож найруулсан жазз хөгжмүүдийг тоглоно.
Канадын нарийн бүрээч, хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер Пол Тайнан /Paul Tynan/ Баянмонгол биг бэндийг удирдан, өөрийн шилдэг зохиол бүтээлүүдээс гадна дэлхийн сор болсон жазз стандарт бүтээлүүдийг толилуулах нь энэ тоглолтын онцлог төдийгүй жазз сонирхогчдын алдаж болохгүй ховор боломж болж байна.
🌙 Зуны намуухан үдэш жазз хөгжмийг хамтдаа мэдэрцгээе.
Тоглолтын мэдээлэл:
📅 Огноо: 2026.06.05
🕗 Тоглолт эхлэх цаг: 19:00
🎫 TAX: 30,000₮ /River Sounds Club-үүднээс авах боломжтой/
📍 Тоглолт болох газар: River Sounds Club /гадаад хэргийн яамны урд талд/
📞 Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 8800-3041
BRASSCHILL AT RIVER SOUNDS CLUB
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

