ХХБ Азийн Хөгжлийн Банкны Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хөтөлбөрт нэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Худалдаа, Хөгжлийн Банк ХК нь Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас хэрэгжүүлдэг “Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хөтөлбөр” (Trade & Supply Chain Finance Program)-ийн хүрээнд тус банктай хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын гадаад худалдаа, нийлүүлэлтийн сүлжээг дэмжих, банк, санхүүгийн салбарт олон улсын стандарт, сайн туршлагыг нэвтрүүлэх стратегийн ач холбогдолтой юм.

АХБ-ны “Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хөтөлбөр” нь гадаад худалдааны санхүүжилт, банкны баталгаа, эрсдэлийг бууруулах шийдлүүд, сургалт болон чадавх бэхжүүлэх үйл ажиллагаагаар дамжуулан улс хоорондын худалдааг санхүүгийн бодит дэмжлэгээр хангадгаараа онцлогтой. Дэлхийд 2009 оноос хойш тус хөтөлбөрийн хүрээнд нийт 74 тэрбум ам.доллартой тэнцэх санхүүжилтийг 100,000 гаруй худалдааны хэлцэлд олгосон байна.

Өнөөгийн олон улсын орчин нь банк, санхүүгийн байгууллагуудад илүү уян хатан шийдэл, шинэ түншлэлийн боломжийг эрэлхийлэх шаардлагыг улам тодотгож байна. Энэ хүрээнд ХХБ нь АХБ-тай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдадаа илүү өрсөлдөхүйц, үр ашигтай худалдааны санхүүжилтийн шийдлүүдийг санал болгох боломжийг нээж байна. Уг хамтын ажиллагаа нь өртөг зардлыг оновчтой болгох, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх бодит давуу талыг бүрдүүлсэн, ирээдүйд чиглэсэн чухал алхам юм.

ХХБ нь Монгол Улсын худалдааны санхүүжилтийн зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлж, 300 гаруй гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэн, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажилласаар байна.

ХХБ-ны Худалдааны санхүүжилтийн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу.

https://www.tdbm.mn/mn/corporate/khudaldaany-sankhuuzhilt

 

Тогтвортой Хөгжилд Хамтдаа

Худалдаа Хөгжлийн Банк

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.