Си-И-Си Инвестмент нь эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй “Heiwa Residence & Care Home” төсөлтэй хамтран Ногоон орон сууцны зээл олгож эхэллээ
Ногоон барилгын жишгийг өсгөв - Ирээдүйд үлдээх тогтвортой өв
Ю-Пи-Си Группийн хэрэгжүүлж буй “Heiwa Residence & Care Home” төсөл нь гэр бүлийн гишүүн бүрийн амьдралын хэрэгцээнд нийцсэн төлөвлөлттэй, цаг хугацааны уртад үнэ цэнээ үл алдах, эдэлгээ даах чанартай Ногоон барилгын цогц шийдэл бүхий орон сууцны төсөл юм.
“Heiwa Residence & Care Home” хотхон нь одоогийн байдлаар манай улсын цөөн орон сууцны төслүүдэд л ашиглаж буй галд тэсвэртэй, дахин ашиглах боломжтой терракот фасадыг ашиглах бөгөөд энэ нь цаг хугацааны шалгуурыг даах бат бөх чанартай, эрчим хүчний хэмнэлттэй, өнгө бүтэц нь 50-100 жил хадгалагддаг онцлогтой. Мөн хотхоны цэлгэр өндөр тааз нь байгалийн гэрлийг сайн тусгахын зэрэгцээ агаарын чанар, чөлөөт урсгалыг төгс дэмжих бөгөөд гадна ногоон байгууламж нь яг л байгальд алхаж буй мэт мэдрэмжийг төрүүлэхээр төлөвлөгджээ.
Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, усны ухаалаг хэрэглээ, хог хаягдлын ангилан ялгах систем зэрэг ногоон стандартууд нь таны өдөр тутмын ашиглалтын зардлыг хэмнэхийн зэрэгцээ байгаль дэлхийдээ оруулах хамгийн бодит хувь нэмэр байх болно.
Эрт захиалгаа баталгаажуулж өндөр өгөөж хүртэх боломж
Энэхүү төсөл нь эрүүл мэндийн цогц үйлчилгээг нэг дор шийдсэнээрээ зах зээл дээр бусдаар орлуулшгүй үнэ цэнийг бүтээж байгаа ба ногоон барилгын стандартыг хангасан үл хөдлөх хөрөнгө хэдийд ч ханшаа алдахгүй, цаг хугацаа өнгөрөх тусам эрэлт нь ихсэж, үнэ цэн нь улам баталгааждаг.
Гэр бүлийнхээ эрүүл мэндэд ээлтэй, амар тайван амьдралын хэв маягийг сонгоход тань санхүүгийн асуудал саад болох учиргүй. Тиймээс Си-И-Си Инвестмент нь таны бизнесийн орлогын хэлбэлзэл, мөнгөн урсгалын онцлогт бүрэн нийцэх бага хүүтэй төлбөрийн уян хатан нөхцөл бүхий ногоон зээлийг олгож эхэллээ.
Товчхондоо, төслийн бүтээн байгуулалт үргэлжлэх хугацаанд орон сууцны үнэ үе шаттайгаар өсөх тул та ногоон зээлд хамрагдсанаар үнийн өсөлтөөс урьтаж захиалгаа баталгаажуулан илүү өндөр өгөөж хүртэх боломжтой. Түүнчлэн бид энэхүү үнэ цэнтэй худалдан авалтыг тань дэмжиж, орон сууц захиалагчдадаа дулаан зогсоолын зээлийг урьдчилгаагүйгээр давхар санал болгож байна.
Таны байгаль дэлхийгээ хайрлах, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах алхам бүрийг бид дэмжинэ. Амьдрах орчны "ШИНЭ ЖИШИГ" болсон энэхүү ногоон хотхонд урьдчилсан захиалгаа амжиж өгөөрэй. Төслийн үнэ цэн өсөхийн хэрээр, таны хөрөнгийн үнэ цэн улам нэмэгдэх болно.
Ухаалаг санхүүжилт - Тогтвортой ирээдүй
Байгууллагын талаар мэдээлэл авах сувгууд:
Вэб сайт: www.ceci.mn; www.heiwa.mn; www.upc.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

