Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Бүх шатны сургалтын байгууллагад хийх урьдчилан сэргийлэх хяналт шалгалт аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхтэй холбоотойгоор Засгийн газар, Улсын Онцгой комисс, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал, тогтоол, шийдвэрүүд гарсан.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийх удирдамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/НМХГ/-аас хяналт шалгалт хийж байна.

Тус шалгалтын явцын талаар НМХГ-аас өнөөдөр мэдээлэв. 

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Шалгалтад 938 байгууллага хамрагдах бөгөөд одоогийн байдлаар 501 буюу 53.6 хувьд нь хяналт шалгалт хийгээд байна. 

Ингэхдээ боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, барилга, дэд бүтцийн хийц зэрэг таван чиглэлээр НМХГ-ын чиглэлийн болон дүүргүүд дэх мэргэжлийн хэлтсийн 36 байцаагч хяналт шалгалт хийж байгаа. Шалгалтын явцад 717 зөрчил илрүүлж, 25 хувь буюу 184-ийг нь газар дээр нь арилгуулсан. НМХГ-аас шалгалтын явцад зөрчил илэрвэл зөвлөх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Нийт 12 газарт 78 албан шаардлагаар хугацаат даалгавар өгч, хэрэгжилтэд хяналт тавьж байгаа. 

Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 газарт 2.5 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт нь аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ" гэлээ.