2020/09/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.35₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
18:00
S26
19°
19:00
S26
16°
20:00
S29
13°
21:00
S26
11°
22:00
S26
10°
23:00
S26
10°
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S26
04:00
S26
05:00
S26

Х.Кобаяши: Япон-Монголын сургалтын эмнэлэг Монгол хүний эрүүл мэндэд хувь нэмрээ оруулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна

ikon.mn
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт  Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзсан байна.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ирээдүйн хөгжилд чухал хувь нэмэр үзүүлэх томоохон бүтээн байгуулалтын төсөл болох АШУҮИС-ийн сургалтын эмнэлгийн барьж байгуулж өгснийг онцлон тэмдэглэж, уг эмнэлгийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд анхаарал хандуулж ажиллана гэлээ.

Тэрчлэн Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг ЖАЙКА-гаар дамжуулан  эрүүл мэндийн салбарт бага, дунд хэмжээний техникийн туслалцааны болон төслийн бус буцалтгүй тусламжийн олон тооны төслүүдийг хамтран хэрэгжүүлж ирсэнд Эрүүл мэндийн сайдын хувиар талархал илэрхийллээ. 

 

Элчин сайд Х.Кобаяши Япон- Монголын сургалтын эмнэлгийн үйл ажиллагаа Монгол Улсын хүн ардын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна гэв.

Тэрбээр Япон Улс болон Монгол Улсын нийгмийн салбарын хамтын ажиллагааг, түүний дотор эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж энэ талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Эрүүл мэндийн яам мэдээллээ. 

x