Уншиж байна ...

Нийслэлийн гудамж талбай болон өгсүүр, уруу зам, даваанд өнөөдөр 111 тонн давс, 58 тонн бодис зарцуулжээ

Б.Манлай
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

2024 оны 12 дугаар сарын 12-ны 06:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн авто зам, гудамж, зам талбайг 35 аж ахуйн нэгж байгууллагын нийт 663 албан хаагч, 142 машин техниктэйгээр цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 111.9 тонн давс, 58 тонн бодис цацжээ.

Дүүргүүдийн мэдээлэл:

Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцагч 6 байгууллага, давс, бодис цацах 8 тусгай техник хэрэгсэл, 12 төхөөрөмж, нийт 142 хүний бүрэлдэхүүнтэй өглөөний 06:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсэг, явган хүний замын цас, мөсийг цэвэрлэж ажиллалаа.

Авто зам дээр 18.4 тонн давс, 8 тонн бодис цацаж, өнөөдрийн байдлаар 1151.6 тонн давс, 1121.5 тонн бодис, 1000 метр.куб дайргын нөөцтэй байна.

Цаашид цаг агаарын байдлаас шалтгаалж давс, бодис цацах ажлыг давтамжтай хийх, зам талбайн мастерууд хариуцсан замуудад хяналт тавих, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчны цэвэрлэгээнд уриалах зэрэг ажлыг төлөвлөн гүйцэтгэж байна.

Баянгол дүүргийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцсан 8 байгууллагын 23 тусгай зориулалтын машин, механизм, 43 гар бичил төхөөрөмж, 119 зам талбайн үйлчлэгч, 23 жолооч, 12 ачигч нийт 154 ажилтан, албан хаагчийн бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг хангаж жижүүрлэн, авто замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаанаас сэргийлж 13.5 тонн давс, 4 тонн бодис цацаж ажиллалав.

Өнөөдрийн байдлаар давсны үлдэгдэл 608.9 тонн, бодис 475 тонн, дайрга 151 метр.куб үлдэгдэлтэй байна.

Багахангай дүүрэгт “Багахангай тохижилт” ОНӨААТҮГ нь захирал 1, инженер 1, мастер 2, зам талбайн үйлчлэгч 14, ачигч 8, жолооч 4 хүний бүрэлдэхүүнтэй цас түрэгч, давс бодис цацагч машин, ковш, бобкат, “Бонго” автомашинаар цас, мөсийг цэвэрлэн ажиллаж байна.

Замын зорчих хэсгийн нөхцөл байдал хэвийн, халтиргаа гулгаа үүсээгүй байна. Өгсүүр, уруу, тойрог хэсгүүдэд давс, бодисын цацалт хийнэ.

Налайх дүүргийн хэмжээнд “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын 19 зам талбайн үйлчлэгч, явган зам цэвэрлэх 3 гар төхөөрөмж, 1 давс, бодис цацах машин, 1 бобкат ашиглан 220,000 ам.метр талбайд авто замын нуухны цэвэрлэгээ болон явган замын цэвэрлэгээ, үйлчилгээг хийж байна.

Одоогийн байдлаар 2 тонн бодисыг халтиргаа гулгаа үүсдэг замын уулзваруудад цацлаа. 2 тонн давс, 26 тонн бодис, 50 метр.куб дайрганы үлдэгдэлтэй.

Хан-Уул дүүргийн зам талбайн цэвэрлэгээний 13 байгууллага 176 хүний бүрэлдэхүүнтэй, 39 техник, 48 үлээгч төхөөрөмж, 10 явган замын моторт түрэгчтэй халтиргаа гулгаанаас сэргийлж ажиллаж байна. Өглөөний 06:00 цагийн байдлаар зорчих хэсэг хэвийн, авто зам дээр давс цацан, явган замд үлээх төхөөрөмжөөр үлээлгэн түүвэр хог хаягдал автобусны буудлын цэвэрлэгээ хийгдэж байна.

Даваа, гүвээ, өгсүүр уруу халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад давс, бодис, хайрганы нийт 102 савыг байршуулж цэнэглэсэн. Авто зам дээр 5 тонн давс, 40 тонн бодис зарцуулсан бол нийт 1,347.5 тонн давс, 913.5 тонн бодисын нөөцтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээний 8 байгууллагын тусгай зориулалтын 22 машин техник, 18 гар төхөөрөмж, цас үлээгч, 91 хүний бүрэлдэхүүнтэй нийтийн эзэмшлийн авто замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааг арилгаж ажиллалаа.

Тухайлбал “ТЦҮ” ОНӨААТҮГ нь Баянхошууны Хөтөл, 112, Жанцан, 67 дугаар сургууль, Гүнжийн нүдэн нуурын өгсүүр уруу зам, “Грэйт роуд” ХХК Бордооны зам, Моносын уулзвар, Товчооны замуудад, “Успех” ХХК Сонсголонгийн замууд, “Улаанбаатар шинэчлэл” ХХК Толгойт, Хүнсчдийн гудамж, Ар гүнтийн даваанд 23 тонн давс, 10 тонн дайрга цацаж авто замын зорчих хэсгийг чөлөөлсөн.

Нийтийн эзэмшлийн явган замын цас цэвэрлэгээнд 61 зам талбайн үйлчлэгч 18 цас үлээгч төхөөрөмж, 2 шүүрдэгч бобкаттай ажиллаж байна. Өглөөний 06:00 цагийн байдлаар дүүргийн хэмжээнд 597 тонн давс, 260.2 тонн бодис, 135.2 тонн дайрга үлдсэн.

Чингэлтэй дүүрэгт өглөөний 09:00 цагийн байдлаар Зам талбай хариуцсан 2 байгууллагын нийт зам талбайн үйлчлэгч 135, жолооч 11, давс бодис цацах тусгай зориулалтын 5 автомашин, экскаватор 1, Ковш 2, зам талбайн шүүрдэгч тусгай зориулалтын автомашин 3, бичил техник хэрэгсэл 4 нийт 18 техник хэрэгсэлтэйгээр хариуцсан авто замын зорчих хэсгийн халтиргаа гулгааг арилган ажиллаж байна гэж мэдээллээ.