Уншиж байна ...

Гадаа байрлуулсан тээврийн хэрэгслээ галлаж асаахгүй байхыг уриалав

Б.Манлай
2 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өвлийн улиралд жолооч нар машинаа галлаж асаах үедээ гал алдаж, автомашин шатах тохиолдол ихэсдэг байна.

Тухайлбал өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн, 20 дугаар хороо “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын төв баазын ойролцоох том оврын тээврийн хэрэгслийн зогсоолд "Мицубиши Фусо" загварын ачааны автомашин галд өртжээ.

Тус баазын Засвар үйлчилгээний хэлтсийн ажилтнууд Онцгой байдлын албаны гал унтраах анги ирэх хүртэл галыг тархахаас сэргийлсэн байна.

Галд өртөж буй тээврийн хэрэгсэлтэй зэрэгцээ 2-3 метрийн зайд том оврын ачааны автомашинууд байжээ.

Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд өвлийн улиралд гадаа байрлуулсан тээврийн хэрэгслийг асаахдаа галлаж халаах нь өндөр эрсдэлтэй тул анхаарал болгоомжтой хандахыг уриаллаа.

 

Эх сурвалж: Нийслэлийн Нийтийн Тээврийн Газар