ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улсын хуванцар дахин боловсруулалтын тогтолцоог бэхжүүлэхэд зорьж ажилласан SPRIM төсөл үр дүнгээ танилцууллаа

А.Золжаргал, iKon.mn
2024 оны 12 сарын 11
IKON.MN

Монгол улсын хуванцар хог хаягдлын менежмент, тэр дундаа дахин боловсруулахтай холбоотой тулгамдсан асуудлуудыг судлан шинжлэх, гарах гарцыг боловсруулан шийдэл гаргах зорилготой Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах /SPRIM/” төсөл өнөөдөр хаалтын ёслолоо хийлээ.

зураг
 

Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн санхүүжилт, Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад Хэргийн Яам, Австралийн Сайн Дурын Хөтөлбөр, Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэй тус төсөл нь Улаанбаатар хот, Булган аймаг болон Хишиг-Өндөр сум гэсэн гурван байршилд 4 жил хэрэгжиж, ийнхүү  төслийн сүүлийн сартайгаа золгож байна.

зураг
 

Каритас Чех Репаблик ОУБ, Монголын Байгаль Орчны Аюулгүй Байдлын Төв, Экосум, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр хамтран хэрэгжүүлсэн SPRIM төсөл нь үр дүнтэй хог хаягдлын менежментийн системийг хөгжүүлэх, хуванцар хог хаягдал дахин боловсруулах ЖДҮ-г дэмжих, хууль эрхзүйн тогтолцоог бэхжүүлэх, хөдөөгийн бүс нутагт туршилтын шийдлүүдийг хэрэгжүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлээр ажилласан юм.

Монгол Улсын ирээдүй хойч үеийнхэнд эрүүл, аюулгүй орчныг бий болгох хэтийн зорилготой SPRIM төслийн онцлох үр дүнгээс дурдвал:

  1. Олон нийтийн хандлага өөрчлөх чиглэлээр 230 000 хүнд 260 орчим сургалт зохион байгуулж, хуванцар хог хаягдлын менежментийн 272 сургагч багшийг Улаанбаатар хот болон Булган аймагт бэлтгэсэн.
  2. Монгол Улсад хуванцар хог хаягдлыг дахин боловсруулахтай холбогдох MNS ISO 15270:2024 Хуванцар хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах ерөнхий зааварчилгаа стандарт болон MNS ISO 16869:2024 Хуванцар. Хуванцрын найрлага дахь мөөгөнцрийн өсөлт сааруулагч нэгдлийн үр ашгийн үнэлгээ зэрэг олон улсын стандартуудыг үндэсний болгон боловсруулж батлуулсан.
  3. Хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх бодлогын зөвлөмж гаргаж Хог хаягдлын тухай хуульд хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийсэн ба Хог хаягдлын тухай хуульд үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын механизмыг тусгах нэмэлт өөрчлөлтийн төслийг дагалдах судалгаануудын хамт хийж боловсруулсан.
  4. Хуванцар хог хаягдал цуглуулах Re+ цахим платформыг хөгжүүлсэн.
  5. Хуванцар хог хаягдлын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэний нийгмийн  30 гаруй байгууллагыг чадавхжуулж, “Зүгээр битгий хая”, “Дахиулъя”, “Дахин боловсруулцгаая” зэрэг нөлөөллийн аянуудыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн.
  6. Бүгд Найрамдах Чех улс болон ХБНГУ-д туршлага судлах хөтөлбөрийг хоёр удаа зохион байгуулж, үүнд хуванцар дахин боловсруулах үйлдвэрийн 30 гаруй инженер техникийн ажилчид болон удирдлагыг хамрагдсан. Үйлдвэрлэгчид энэ аяллаар ОУ-н хуванцрын экспод бүтээгдэхүүнээ танилцуулах боломжтой болж, Европын туршлагаас судлан, гадаад харилцаагаа тэлсэн юм.
  7. Хуванцар дахин боловсруулах үйлдвэрүүдэд мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэж, тогтвортой хөгжлийг хангах зорилгоор “Хуванцар дахин боловсруулах технологи” хичээлийн хөтөлбөрийг инженерийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад санал болгохоор боловсруулсан.
  8. Монгол улс дахь дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа, Хуванцар дахин боловсруулах технологийн өнөөгийн байдлын үнэлгээний тайлан, Сумын түвшинд хог хаягдлаа зохицуулах зохистой тогтолцоог хэрхэн бий болгох вэ? - Гарын авлага зэрэг 30 гаруй судалгаа, тайлан, гарын авлагыг бэлтгэн олон нийтэд хүргэсэн юм.

2024 оны 12 сарын 11-ний өдөр SPRIM төслийн үр шим хүртэгч оролцогчид, хамтран хэрэгжүүлэгчид, зохион байгуулагчид хамтдаа цуглан өнгөрсөн 4 жилээ эргэн дурсаж, өнөөдөр бий болж цаашид ч ач тусаа өгөх үр дүнгээ хэлэлцлээ.

зураг
 

Хаалтын ёслолд БОУАӨ-н сайдын , Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын Төслийн менежер Арно Пиер Апрю, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Ян Вытопил зэрэг хүндтэй зочид ирж төслийг гардан хэрэгжүүлсэн баг, бүх оролцогч талуудад баяр хүргэж, Монгол улсын хуванцар хог хаягдлын менежментийг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг онцоллоо.

зураг
 

БОУАӨЯ-ийн сайдын зөвлөх Н.Уртнасан хэлэхдээ: “Улаанбаатар хотын энгийн иргэний хуванцар хаягдалд хандах зан дадал, хандлагыг өөрчлөхөөс эхлээд салбарын түвшинд олон улсын стандартыг нэвтрүүлж чадсан өргөн далайцтай төсөл хэрэгжсэнд баяртай байна. БОУАӨ-н сайдын хувьд хог хаягдлын асуудалд онцгой анхаардаг. Төслийн үр дүнд хөгжүүлсэн өрх, сумын түвшний жишиг загварууд цаашид ч улс орон даяар түгэн дэлгэрнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Харин Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын Төслийн менежер Арно Пиер Апрю “Хотжилт, түүнийг дагасан хэрэглээ өсөж буй энэ цаг үед хуванцар хог хаягдал нь байгаль орчны тулгамдсан асуудал болж байна. SPRIM төсөл нь эдгээр сорилтуудыг даван туулах Монгол улсад төдийгүй дэлхийн бусад орнууд авч хэрэгжүүлж болох шинэлэг шийдлүүдийг боловсруулж, хуванцар дахин боловсруулалтын ирээдүйг тодорхойлоход чухал хувь нэмрийг орууллаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

зураг
 

Энэ өдөр төслийн багийнхнаас онцлох үр дүнгүүдээ танилцсан бол төслийн үр шим хүртэгчид хэрхэн SPRIM төсөлтэй хамт хөгжсөн талаар өөрсдийн түүхээ хуваалцсан нь ирсэн зочин бүрд гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Уудам Монгол сургуулийнхан анх төслийн сургалтад хамрагдсанаар хогоо ангилж эхэлсэн бөгөөд өдгөө тэд сурагч бүр нь сургууль дээрээ болон гэртээ хогоо ангилж, түүнийгээ тушаадаг жишиг сургууль болж, энэ нь тэдний бахархам үнэ цэнийн нэг болсон байна.

Хаалтын ёслолын онцлох нэг мөч нь төслийн хүрээнд хуванцар хог хаягдлыг ангилах, цуглуулах, үйлдвэрт түүхий эд болгон тушаах тогтолцооны гол шийдэл нь болсон RE+ аппликейшнийг олон нийтэд анх удаа танилцуулсан явдал байлаа.

зураг
 

Энэ үеэр Монгол улсад хуванцар хог хаягдал дахин боловсруулах тогтолцоог бүрдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж БОУАӨЯ-с SPRIM төслийн багт Талархал гардуулж, Каритас Чех Репаблик ТББ-н суурин төлөөлөгч Яна Зилковаг  “Байгаль орчны салбарын тэргүүний ажилтан” цол тэмдэг, төслийн менежер Б.Санчиргаравыг БОУАӨЯ-ны “Жуух бичиг”-р тус тус шагнасан юм.

зураг
 

Ийнхүү 4 жил хэрэгжээд дуусах шатандаа орсон ч SPRIM төслийн өнгөрсөн хугацаанд тогтолцооны түвшин бүрт хүрч ажиллаж, бүтээсэн бүхэн нь тогтвортой үргэлжилж Монгол улсын хуванцар хог хаягдал дахин боловсруулах менежментийг  хөгжүүлэх бат бөх суурь болж, үр шим нь улс даяар түгэн дэлгэрсээр байх биз ээ.  

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.172] 2024/12/12
СПЕРМ ХӨТӨЛБӨР ГЭЖ УНШЛААШД
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.230] 2024/12/11
Хэрхэн яаж цуглуулах боловсруулах тал дээр ЖДҮ эрхлэгчээ дэмжиж ажилласан гэж найдаж бн, цааш үргэлжлэх үү?
0 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [57.129.2.4] 2024/12/11
Байгаль блхирдуулж байгаа учраас ийм юм хийе гэсэн бол дэмжих байсын.гол нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ гэж солиороод байгаа учраас наад элийрлийг чинь дэмжихгүй!!
1 | 7 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [57.129.2.4] 2024/12/11
Иймэрхүү элий тэнэглэлээсээ салсан үед л хөгжил мөрөөдөж болох юм!!!
0 | 5 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [57.129.2.4] 2024/12/11
Давосын уулзалтаар засгийн газруудад нүүрстөрөгчийн ялгаруулалтын талаар "цэвэр тэг" бодлого баримтлах ёстой гэж шаардсан байгаа..Үүнийг хэрэгжүүлбэл дэлхийн хүн амын тал хувь нь хүнсний гачигдлаар устаж үгүй болох магадлалтай учраас үүнийг хүсээд байгаа юм.Хүн төрөлхтнийг цөөрүүлж хорогдуулах зорилготой (Дэлхийн дулаарал) нэртэй шулмуудын хорт хорон жүжиг өрнөөд байгаа болохоос жинхэнэ бодит байдал дээр дэлхийгээрээ шатаад устаад алга болохгээд байгаа юм ерөөсөө байхгүй бөлгөө."Дэлхийгээ хайрлах" бодлогын дагуу хүн төрөлхтнийг хоол хүнснээс нь салгаж устгах болж байна.Удахгүй байгалийн эко байдлыг сэргээнэ гэж мунхруулаад бүх бэлчээрүүдийг чинь хураан авч, малнуудыг чинь устгах болно 😈 Бэлчээрийн, фермийн хосолсон болго гэж эхлээд бага багаар чангалсаар байгаад махгүй болгох болно!👇! Энэ өдрүүдэд сатаан Жон Керри ярихдаа"(Цэвэр тэг)д хүрэхийн тулд газар тариалангийн салбарыг устгах ёстой.Дэлхийн нийт утааны 33орчим хувийг газар тариалангийн аж ахуй бүрдүүлж байна.Хөдөө аж ахуйг шийдл
1 | 2 Хариулах