Уншиж байна ...

Д.Өнөрбат: Өчигдөр Нэгдүгээр хороолол орчимд хүхэрлэг хий, тоосонцрын бохирдол хамгийн их байв

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн агаарын чанарыг танилцууллаа.

ЦУОШГ-ын Агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Өнөрбат "Өнгөрсөн хоногт буюу 12 дугаар сарын 10-нд өмнөх өдрөөсөө агаарын бохирдлын агууламж тодорхой хэмжээгээр буурсан байна. 

Хүхэрлэг хийн бохирдуулагчийн агууламж 2-240мкг/м.куб байсан бөгөөд Нэгдүгээр хороолол, Налайх, Толгойтод хамгийн өндөр. Нэгдүгээр хороолол орчимд хамгийн их буюу агаарын чанарын стандартаас 4.8 дахин их байв.

Азотын давхар ислийн хувьд бохирдуулах бодисын агууламж 13-108мкг/м.куб хооронд хэлбэлзэж, Нэгдүгээр хороолол, Толгойтод их байсан бөгөөд хамгийн өндөр нь 100 айл орчимд стандартаас 2.1 дахин их байсан байна.

PM10 тоосонцор 28-233мкг/м.куб хооронд хэлбэлзэж, Нэгдүгээр хороолол орчимд агаарын чанарын стандартаас 2.3 дахин их илэрсэн. Мөн 100 айл, Хайлаастад өндөр агууламжтай байв.

Харин PM2.5 тоосонцрын бохирдуулагч 24-180мкг/м.куб агууламжтай байсан бөгөөд Цахилгаан станц, Нэгдүгээр хороолол, Хайлааст, Налайх, Толгойтын гэр хороололд хамгийн их илэрлээ. Үүнээс Нэгдүгээр хороолол орчимд PM2.5 тоосонцор агаарын чанарын стандартаас 3.6 дахин их байлаа" гэж мэдээлэв.