Арьсны p.H хэмжээ тэнцвэртэй байх нь эрүүл толигор арьсны гол үндэс болдог. Арьсны p.H-ийн тэнцвэрт хэмжээс нь 0-14 хүртэл нэгж байх ба p.H бага байх тусам хүчиллэг, их байх тусам шүлтлэг болдог.
Хэрвээ арьс хүчиллэг ч биш, шүлтлэг ч биш саармаг орчинд байвал pH5.5-6.5 баланстай байна гэж үздэг. Энэ түвшнийг хүний арьсанд байвал зохих хамгийн зохистой хэмжээ гэх бөгөөд эрүүл арьсанд агуулагдах тэнцвэрийн хамгийн тохиромжит хэмжээ юм.
Арьсны p.H буюу хүчил шүлтийн тэнцвэр алдагдахаар арьс дархлаагүй болж, батгаших, нүхжилт томрох, сэвх нөсөөжих, уян хатан чанараа алдаж хөгшрөлт хурдсах, эмзэг мэдрэмтгий болж ус тос чийгийн баланс алдагдах гэх мэт арьсны асуудлууд үүсэж эхэлдэг байна.
Тиймээс эрүүл өөгүй толигор арьстай байхын тулд арьсны p.H тэнцвэрийг хадгалсан бүтээгдэхүүн хэрэглэх нь эрүүл арьстай байх хамгийн гол нууц юм.
Sebamed брэндийг анх 1967 онд Герман улсын арьс харшлын эмч Хэйнз Маурер үүсгэн байгуулсан, Герман улсын Sebapharma үйлдвэрлэгч компанийн эмчилгээний гоо сайхны брэнд юм.
Дэлхийн 100 гаруй улсад албан ёсны төлөөлөгч компанитай, Европын холбооны улсад зах зээлээрээ тэргүүлэх байр суурь эзэлдэг эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг олон улсад тэргүүлэх компани юм.
SEBAMED брэндийн үнэт зүйл нь чанар, аюулгүй байдал, эрүүл, арьсны асуудлыг шийдэх гэсэн уриан доор үйл ажиллагаагаа явуулдаг ба Sebamed брэндийн ялгарах гол онцлог нь арьсны p.H 5.5 тэнцвэрт байдлыг хадгалж, арьсны асуудлыг шийдэж, эмчилдэг гэдгээрээ давуу талтай дэлхийн брэнд юм.
Sebamed брэнд нь эрүүл арьсны бүтэц, арьсны тэнцвэрт орчин зэргийг судалж түүн дээр үндэслэн эмчилгээний, клиник бүтээгдэхүүний найрлагыг тодорхойлж, асуудалтай, эмзэг, харшламтгай арьсанд тусгайлан зориулагдсан эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн юм. Энэхүү эрүүл арьсны хүчил шүлтийн хэмжээг агуулсан бүтээгдэхүүний хэрэгцээг Sebamed брэнд анхлан нээж илрүүлснээр өдгөө дэлхий нийтэд сая сая хэрэглэгчид тус брэндийн эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж байна.
Хэрэглэгчдийн хүсэл, хэрэгцээ шаардлагад нийцсэн эмчилгээний 12 нэр төрлийн 150 гаруй гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Одоогийн байдлаар бид Sebamed брэндийн нийт 97 нэр төрлийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр Монгол улсад хэрэглэгчдийнхээ гарт үйлдвэрээс шууд нийлүүлж байна.
Үүнд:
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээний өндөр чанар стандартаараа танигдсан, салбартаа тэргүүлэгч “Азифарма” группийн охин компани болох “Азифарма Био” ХХК нь арьс харшлын төрөл бүрийн өвчлөл, асуудлыг бууруулахаар албан ёсны онцгой эрхтэйгээр анх 2022 онд Герман улсын эмчилгээний гоо сайхны алдарт Sebamed брэндийг Монгол улсын зах зээлд нийлүүлэн, хэрэглэгчдэдээ хүргэн үйл ажиллагаагаа эхэлсэн.
Эрүүл арьсны тэнцвэр Sebamed брэнд нь Монголын эрүүл мэнд, гоо сайхны салбарын хамгийн том үзэсгэлэн болох “Health and beauty Expo 2024”-д хүрэл ивээн тэтгэгчээр оролцлоо.
“Үзэсгэлэнгийн өдрүүдэд SEBAMED брэнд нь хэрэглэгчдэдээ ойртож бүтээгдэхүүн, брэндээ танилцуулан, арьсны p.H 5.5 түвшин, эрүүл арьсны арчилгааны талаар мэдээ мэдээллийг хүргэж, арьсанд тулгарч буй асуудалд зөвлөгөө үйлчилгээ өгч, тусгай нөхцөлийн урамшуулал, бэлэгтэй худалдаа зэргийг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ хүргэлээ. Мөн үзэсгэлэнгийн хэрэглэгчдэд таашаагдсан брэнд бүтээгдэхүүнээр шалгарч, “Health and beauty Expo 2024”- “BEST PRODUCT” шагналыг хүртлээ.
Эрүүл арьсны шинжлэх ухаан p.H 5.5 SEBAMED брэнд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!