ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Зардлыг нь төсөвт суулгасан ч хасагдаж буй шинэ орон тоонууд

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 12 сарын 12
IKON.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр байнгын хороодоос гаргасан 55 зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэв.

Тухайлбал, 2025 оны төсвийн жилд нэмэгдсэн шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор: 

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцын шинээр нэмэгдэх 23 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,484.1 сая төгрөгөөр, 
  • Цагдаагийн ерөнхий газрын шинээр нэмэгдэх 277 орон тоог хасаж, урсгал зардлыг 7,738.1 сая төгрөгөөр, 
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шинээр нэмэгдэх 224 орон тоог хасаж, урсгал зардлыг 5,901.9 сая төгрөгөөр, 
  • Дотоодын цэргийн байгууллагын шинээр нэмэгдэх 245 орон тоог хасаж, урсгал зардлыг 5,899.9 сая төгрөгөөр, 
  • Дотоод хэргийн их сургуулийн шинээр нэмэгдэх 107 орон тоог хасаж, урсгал зардлыг 2,720.5 сая төгрөгөөр, 
  • Төрийн албаны зөвлөлийн даргын шинээр нэмэгдэх 17 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,238.1 сая төгрөгөөр, 
  • Хөшигтийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны шинээр нэмэгдэх 29 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,603.5 сая төгрөгөөр, 
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын шинээр нэмэгдэх 185 орон тоог хасаж, урсгал зардлын ангилал дахь цалин хөлс, шимтгэлийн зардлыг 8,250.1 сая төгрөгөөр, тавилга, багаж, техник хэрэгслийн зардлыг 948.8 сая төгрөгөөр, бараа үйлчилгээний зардлыг 650.0 сая төгрөгөөр, нийт 9,848.9 сая төгрөгөөр, 
  • Сонгуулийн ерөнхий хорооны даргын шинээр нэмэгдэх 29 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,095.2 сая төгрөгөөр, 
  • МОНЦАМЭ агентлагийн шинээр нэмэгдэх 3 орон тоог хасаж, урсгал зардлыг 82.9 сая төгрөгөөр, 
  • Улсын Их Хурлын Тамгын газрын шинээр нэмэгдэх 25 орон тоог хасаж, урсгал зардлыг 2,142.3 сая төгрөгөөр, 
  • Шүүхийн сахилгын хорооны шинээр нэмэгдэх 9 орон тоог хасаж, урсгал зардлыг 309.4 сая төгрөгөөр, нийт 40,064.7 сая төгрөгөөр бууруулах саналууд дэмжигдлээ.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь “Цагаан алт хөтөлбөр”-ийн татаас санхүүжилтийг 3,000.0 сая төгрөгөөр, “Эрчим хүчний реформын үндэсний хороо”-ны мэдээлэл, сурталчилгааны зардлыг 9,000.0 сая төгрөгөөр, бүх төсөвт байгууллагын түлш халаалтын зардлыг 11,500.0 сая төгрөгөөр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад тусгагдсан Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх хөтөлбөрийн зардлыг 2,000.0 сая төгрөгөөр бууруулах саналууд дэмжигдэв.

Түүнээс гадна Засгийн газрын Архидан согтууруулахтай тэмцэх сангийн санхүүжилтийг 6,900.0 сая төгрөгөөр, Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтийг 698.5 сая төгрөгөөр бууруулах саналыг дэмжсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
37
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.93.57] 2024/12/15
"Эрчим хүчний реформын үндэсний хороо"-ны мэдээлэл, сурталчилгааны зардал 9,000,0 сая төгрөгөөр бууруулна ??? Нийт сурталчилгааны зардалд хэдийг төсөвлөсөн юм? Айл, өрхийн цахилгаан, дулааны үнэ нэмэхийг сурталчлахын тулд ийм их хөрөнгө зарцуулсанаас энэхүү цаасны ажил хийх хороо гэгчийг татан буулгах хэрэгтэй. Зөвхөн судалгаа, зөвлөлгөөний үйлчилгээ, бодлогын баримт бичиг үйлдвэрлэх юм билээ. Олон тэрбум үрээд үр дүнд нь очоод амжсан Саудын Арабаас хөнгөлөлттэй зээл авч салхин станц барих хэрэгтэй гэсэн "бодлого" боловсруулах ч юм билүү?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.227] 2024/12/15
Нэн тэргүүний биш Номингийн 18 тэрбум шиг өөр зөндөө төсөв бгаа ш дээ.Тэд нарыгаа хасаачээ.Шал худлаа хэдэн орон тоо л хасаад ам хаачих гээд байх юмаа
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.41] 2024/12/13
Ямар их орон тоо нэмэх гэж бсн юм бэ!. Арай ч дээ. 1 хүний хийдэг байсан ажлыг 5 хүн хийгээд байхад дахиад нэмэхт гэж байсан байна. Төрийн байгууллагад олон жил ажилласан болоод хэлж байна. Бүх ажил цахимжсан, дээр нь дүүрэг бүрт байгаа, Иргэдэд үйлчлэх төвүүдэд Төрийн үйлчилгээ үзүүлж байхад энэ олон хэрэггүй орон тоо, хүнд суртал, дамжлага ёстой хэрэггүй. Ажлын ачаалал даахгүй юм бол Төрийн албан хаагч гэж цалин аваад яах юм.
4 | 0 Хариулах
Зочин [59.153.113.238] 2024/12/15
Таны зөв
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.165] 2024/12/15
340 өөд к төрийн албан хаагч нэртэй амьгүй албатууд тэжээж дийлхээргүй б.хад бас юү олон албатуудыг нэмээд энэ төрийн том толгой арай хонцын сэтгэлээр хандаж б.на.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.105] 2024/12/13
Зөв. Одоо цүнх баригчдыг шургуулсан төрийн албаны нэгж бүрт илүүдэл болж байгаа орон тоонуудыг судлаад дүгнээд илрүүлээд хас.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.177.202] 2024/12/12
Хасагдаж байгаа орон тооны задаргааг хары
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.202] 2024/12/12
Малын намаа ноос, арьс ширний мөнгөө хас
0 | 0 Хариулах
Иргэн [59.153.115.126] 2024/12/12
Маш зөв шийдвэр болсон байна. Төсвийн орон тоог улам цөөлөх хэрэгтэй
4 | 0 Хариулах
Зочин [59.153.115.45] 2024/12/12
Маш зөв
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.51] 2024/12/12
Энэ юу ч болохгүй ээ, та минь. 500 тэрбумын өртөгтэй Ургамал хамгаалах агентлаг гэгчийн төсвийг цуцлаж, төрийн албан хаагчдын цалингийн 6%-н нэмэгдэл, тэтгэврийн нэмэгдлийг цуцлаж байж энэ талын зардал хэмнэгдлээ, танагдлаа гэж үзнэ.
3 | 0 Хариулах
УЦБ [124.158.123.36] 2024/12/12
Маш сайн байна. Монгол улс цэрэгжсэн биш, иргэншсэн улс байх ёстой гэсэн суурь зарчмаа дэмжсэн зөв хасалт болсон байна.
4 | 0 Хариулах
иргэн [134.115.187.229] 2024/12/12
за тэгээд алдалгүй төсөв баталлаа гэхээрээ доодох доодохдоо цавчаа үүсгээд байдгаа болиорой. Төрийн байгууллагууд ялангуяа зардлаа ил тод болгоорой. Ямар шалгуур үндэслэлээр ажил тэндэр өгч байгаа ил болгохгүй бол өмнөх түүх дахин давтагдах бий
3 | 0 Хариулах
Иргэн [202.9.40.227] 2024/12/12
Одоо Цагдаа, онцгойгийн орон тоог хасаад яах нь вэ тэд хэцүү цагт хэрэгтэй л хүмүүс шүү. Тэгснээс 126 г 76 болгочуул нилээд зардал хэмнэнэ. Бид тог цахилгаанаа хэмнэхээр хичээж л бнаа.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.179.91] 2024/12/12
Шүүхийн ерөнхий зөвлөл 185 шинэ орон тоог хаанаа шингээх гээд байгаа юм бэ??? Сангийн яам энэ мэт бадай юмыг шууд хасахгүй төсөвт оруулаад явж л байдаг??!!
6 | 0 Хариулах
Зочин [122.201.31.239] 2024/12/12
Бүх нийслэл, аймаг, дүүрэг сумдын шүүхийн тамгын газар, шүүхийн байруудын засвар багтдаг юмаа.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.239] 2024/12/12
Шүүгчээс бусад тамгын газруудын нийт ажилчид багтдаг
1 | 0 Хариулах
сонгогч [202.9.46.26] 2024/12/12
100 ЯМААНД 60 УХНАТАЙ ......МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ....АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….
8 | 0 Хариулах
Зочин [202.126.90.163] 2024/12/12
Япон улс Монголын армид цэрэг байлдааны зэвсэг төхөөрөмж, технологи өгч байгаа юм байна. Япончууд ер нь их мэдрэмжтэй, бас сэтгэлтэй. Хүүхдийн сүү, автобус гүүр, зам, эрчим хүчний салбарт гээд цаг үед нь нэн хэрэгтэй тэр бүгд дээр туслаж дэргэд хань болж явдаг шүү.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.227] 2024/12/15
Далд санаа бгаа л даа.Удахгүй арал нь живнэ.Нүүлгэн шилжүүлж болох хамгийн магадлал өндөр хүн ам сийрэг , нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ 1т бдаг улс бол манай улс.
0 | 0 Хариулах
Mongol Bulan [59.153.115.35] 2024/12/12
Mongolz VS Mouz, Shanghai Major 2024. Өнөөдөр 14:00. Хэлэлцүүлэг линк. https://bulan.mn/Gaming/post/t99Nbe1U
0 | 0 Хариулах
Зочин [116.255.16.7] 2024/12/12
Business iin baiguullaga uud bol jil bur business plan gargaj jiliin etsestee ur dungee dugneed, jilbur l butetsee oorchildog, process oo saijruulj, buteegdehuunee shinechilj, tevchij boloh zardlaa tanadag. Harin Turin baiguullaguud jil bur tuluvlusnuussuu ihiig hiij chadsan uu esvel chadaagui yu gedeg n hend ch hamaagui, gol n ajiltnuud n songuuliar l ah duus, ger bulee daguulaad MANd sanalaa uguh gants l bolzoltoi. Alivaa neg ajliig n tusuvlusun mungunii talaas baga mungun dungeer n guitsetgeh bolomjtoi l zuils bdag, tiim ch bolohoor Bulgantuya d zamiin tusvuus 5-g hasuulah bol yu ch bish bga, haashdaa hiij amjih ajlaas n ih tusuv tavitsan baisniig l guilgej bgaa, ene meteer ulsiin mungu iig iish tiish duraaraa guilgej boldog n haragdaj bna.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.165] 2024/12/12
ЗГХЭГ Н 23 ШИНЭ ОРОН ТОО Л ГЭНЭ УИХ Н ТАМГЫН ГАЗРЫН 25 ШИНЭ ОРОН ТОО Л ГЭНЭ ДАНХАЙЖ ӨГӨХ ЮМАА СУЛ ЦАЛИН АВСАН БААХАН ЦҮНХЧИНГҮҮД. ОРОН ТООНУУД ХАМААГҮЙ НЭМСЭЭР БАЙГААД ЧУХАЛ ЧУХАЛ БИШЭЭ Ч МЭДЭХЭЭ БОЛЬЦОН
7 | 0 Хариулах
УЦБ [124.158.123.36] 2024/12/12
УИХ-ын гишүүдийн тоо 126 болсон тул УИХ-ын ТГ-ынорон тоо нэмэгдэх ёстой байхаа, бусад нь бол ер нь шударга хасалт байна шүү. Сүүлийн үед Монгол улс хэт цэрэгжих, цагдаажих, шоронжих тадаа байгаа шүү.
0 | 1 Хариулах
Зочин [43.242.243.41] 2024/12/12
100 ямаанд жаран ухна.126 гаа цөөлөөч хайран татвар төлөгчдийн мөнгө.зарим орон тоог цөөлөөд бараг хэрэггүйдээ.1 хүн дээр маш их ажлын ачаалал нэмэгдэж ажил цалгардсан шүү
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.6] 2024/12/12
захиргааны МАНин албан тушаалтнуудын 90 хувийг халчихвал хүнд суртал багасаж монголд эдийн засагт дэм болно.
8 | 0 Хариулах
И [103.168.34.159] 2024/12/12
Үлгэр, мөрөөдлийн, мөнгө угаах ТЭЗҮ - нүүдийг хас. Ялангуя түнель , татуургат гүүр, Хархорин, Буйр нисэх буудал...
3 | 0 Хариулах
Зочин [172.58.165.252] 2024/12/12
Baahan tsereg tsagdaagiin oron too nemj ard irgedee barij horih yumaa l beldde bsn bn
1 | 0 Хариулах
зочин [66.181.180.128] 2024/12/12
Шинээр тавилга машин авахыг хоригло Хуучныг хэрэглүүл Хуучин орон тоонуудаас хасч болно доо Бүтэцийн өөрчлөлт хиймээр Шагнал урамшуулал нэрээр өөрсдийгөө цатгаж байдаг төсвийн байгууллагуудаа зогсоож чаддаггүй
12 | 0 Хариулах
Зочин [66.181.171.98] 2024/12/12
Болж байна шдээ, дахиад ч хасах танах юм байгаа даа
5 | 2 Хариулах
Зочин [89.147.101.143] 2024/12/12
Тэр олон тэрбумын ТЭЗҮ-нүүдээ хасаачээ. Баахан цаасанд хэдэн зуун тэрбум.
12 | 0 Хариулах
Зочин [64.119.30.164] 2024/12/12
Дахиад хас аа
7 | 0 Хариулах
УЦБ [124.158.123.36] 2024/12/12
Богдхан уулын нүхлэх бодлогоо зогсоосон нь зөв байх, байгалиа дээдэлдэг Монголчуудын ёс заншил, дэлхийн Байгалийн өвийн зарчимд харшилж байна. Хэдэн цөөн хүний ТЭЗҮ-гээр мөнгө угаадаг үйлдэл болоод л дуусна.
5 | 0 Хариулах
Зочин [202.70.44.46] 2024/12/12
Түлш халаалтын зардлыг хасна гэдэг нь манайх шиг хүйтэн оронд хөлдүү суу гэсэн үг үү эсвэл эрчим хүчинд мөнгө битгий төл гэсэн үг үү
3 | 0 Хариулах