ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бум-Очир гишүүн УИХ-ын даргад "загнуулснаар" Кино урлагийг дэмжих сантай холбоотой саналаа татав

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 12 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулав. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Боловсролын зээлийн сангийн 2024 оны зарцуулаагүй үлдэгдлийг 2025 оны төсвийн эх үүсвэрт зарцуулах тухай саналыг гаргажээ. Уг саналтай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан хууль тайлбарлав. 

Сангийн сайд Б.Жавхлан "2024 оны төсвийг 2025 оныхтой холино гэдэг чинь хууль зөрчсөн замбараагүй зүйл. Хэрэгжих боломжгүй" гэв.

Санал гаргасан УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Боловсролын салбарын төсөв харьцангуй нэмэгдсэн ч хориг тавиулсан төсвөөс 159 тэрбум төгрөгөөр танагдсан. Үүний нэг нь Боловсролын зээлийн сан. Тус сангийн санхүүжилт 15.5 тэрбум төгрөгөөр хасагдсан. Одоо энэ санд 11 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа. Тиймээс үлдэгдлийг нь он дамнуулаад зарцуулъя гэдэг санал гаргасан. Гэхдээ маш их авлагатай учраас авлагаараа санхүүжээд явах боломжтой юм байна. Тиймээс саналаа татъя" гэснээр уг санал татагдав. 

Дараагийн зарчмын зөрүүтэй санал нь өмнөхтэй яг ижил буюу Кино урлагийг дэмжих сангийн 2024 онд зарцуулаагүй үлдэгдлийг 2025 онд зарцуулна гэдэг санал байв. Уг саналыг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир гаргажээ.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир "Бид эдийн засгаа солонгоруулъя гэж яриад байгаа" гэхчлэн гаргасан саналаа тайлбарлаж эхэлтэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Д.Бум-Очир гишүүн ээ, бидэнд одоо элдэв поп сэдэв хэрэггүй. Төсвийн хуультай нийцэж байна уу үгүй юу гэдгээ ярих нь чухал байна. Сая Сангийн сайд маш тодорхой тайлбар өглөө. 2024 оны үлдэгдэл төсвийг 2025 онд ашиглах боломжгүй, хууль зөрчинө. Хууль зөрчсөн санал гаргасан гишүүн энэ асуудлаа санал хураалтаар шийдүүлэх үү эсвэл саналаа татах уу гэдгийг тодруулах гэж л өөрт чинь микрофон өгч байгаа юм" хэмээн ширүүхэн анхааруулснаар Д.Бум-Очир гишүүн саналаа татаж буйгаа илэрхийллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
38
Зураг
ХАХА
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.112] 2024/12/12
Nomingiin bugs doloogch!
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.189.93] 2024/12/12
Хүүхдүүдэд эмнэлэг сургуульгүй , цахилгаан станцууд нь зогсох гэж байхад юм ойлгохгүй тэнэгүүдийг эргүүлэн тат
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.136] 2024/12/12
Erguuu Bumaaa balaitsachhj
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.140] 2024/12/12
Гол нь зарцуулаагүй мөнгө хөрөнгөө яаг яахын бол, 2025 онд хэрэглэхгүй гэхээр хадгалах уу хаха
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/12/12
Өөрсдөө авна шд
0 | 0 Хариулах
Gomboo [176.3.33.98] 2024/12/12
Энэ нэг даам гарчихсан залуу байдагш. МУИС н хоёр дугаар байр гэж сөнөсөн сургуулийн хэдэн хөдөөний оюутнууддаа шүтэгдсэн, тэднийхээ толгойг хөнгөхөн утга уянгын үгсээр тархидчихдаг хэдэн эрдэмтэн нэртэй хөгийн хэдэн үмбүүнүүдийн нэг болох Дулам гээд насаараа улсаар тэжээлгэсэн өвгөний хүү. Энэ ч гэсэн насаараа л улсаар тэжээлгэж яваа хүн дээ.
9 | 2 Хариулах
Зочин [66.181.183.211] 2024/12/11
Бум-Очир гээд нөгөө слава-украйн янкан гишүүн болцон юм уу.
0 | 2 Хариулах
Зочин [59.153.112.236] 2024/12/11
улс ороны байдлыг хар олон юм ярих хэрэг алга хуко данхаас эслээд буудаад херенгийн хураа энэ улсад тэдний юм алга
3 | 1 Хариулах
Зочин [103.57.92.34] 2024/12/11
Дүү нь гээд MMCG гэдэг намын судалгааны суга байгаа
1 | 0 Хариулах
gg [202.9.40.56] 2024/12/11
Harvaas muu gulug l bna....
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.211] 2024/12/11
Бас нэг арын хаалганы гөлөг
3 | 0 Хариулах
Зочин [139.5.216.166] 2024/12/11
Ч.Номингийн Монгол ТВ-д өглөө хөтөлбөр хөтөлдөг байсан. Аав нь хэлний Дулам гэж нэг нөхөр Монгол хэлний дүрмээр баахан тоглосон доо. Бүжин бөжин гэж баахан бужигнуулж хүүхдийнхээ даалгаварыг хийлгэж чадахгүй хэсэг талцсан. Энэ Бум-Очир ямар боловсролтой юу мэддэг болоод ингэж дээшлээд байгаа юм бол. Аавын нэр л байх даа.
8 | 0 Хариулах
Зочин [103.57.93.29] 2024/12/11
Өө наадах чинь номингийн төлөө бол нүдээ ухаад өгнө бүр эцэг эх ах дүүгээрээ чинбатын лондон дахь хауст бараг амьдарчдын байналээ
5 | 0 Хариулах
зочин [66.181.190.44] 2024/12/11
улс төрд попчид дахин битгий төрөөсэй. попролтоосоо болж цаг зав төсвийн мөнгө үрцгээх юм. нэг удаагийн киноны билетээр соёлыг өвлүүлнэ хамгаална гэж юу байхав дээ. сүүлийн хэдэн жилийн кинонууд ч хэцүүшүүдээ өөрсдөө мэдэж байгаа байлгүй салбарынхан нь.
4 | 0 Хариулах
Зочин [139.5.219.105] 2024/12/11
ӨЛӨН ЛАЛРУУД
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.218] 2024/12/11
НОМИНГИЙН" БУМАА " АВГАЙ АМАА ТАГЛУУЛСАН БНА.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.214] 2024/12/11
кино урлаг өөрсдөө мөнгө хийж улсад нэмэр бол малнууд минь
2 | 0 Хариулах
жууб [66.181.165.21] 2024/12/11
Энэ зарцуулаагүй байгаа мөнгө нь хаачаад байгаа юм бээ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.185.208] 2024/12/11
Энэ сангаас санхүүжилт авсан нөхөд эргүүлж төлөхийг шаардаж байна.
3 | 0 Хариулах
zochin [66.181.189.79] 2024/12/11
Номингийн зөвлөх байсан, дүү нь Соёлын яамны тендерт ялдаг байсан даа
15 | 2 Хариулах
Зочин [202.131.227.213] 2024/12/11
Өө тм үү? Мэдлэг боловсролтой мундаг залуу гарч ирлээ гн чинь нөгөөдүүлтэйгээ адилхан байх ч гэждээ:(((
9 | 0 Хариулах
287666 [66.181.166.134] 2024/12/11
Yum medehgui poop batsaaniig ingej hashraaj bgaa ni sain
12 | 1 Хариулах