Уншиж байна ...

Хятад иргэдийг барьцаалж нэгийг нь хөнөөсөн хэрэгт Ерөнхийлөгч асны ач дүү холбогджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 12 сарын 11
IKON.MN
Зураг зураг

Манай улсын хоёр иргэн хятадын хоёр иргэнтэй хамтран БНХАУ-аас ирсэн хоёр иргэнийг барьцаалж, нэгнийх нь амь насанд халдсан хэрэг өнгөрөгч Пүрэв гарагт гарсан.

Тухайн үед хэрэгт холбогдсон монгол иргэдийн нэгийг олны танил хүний хүүхэд гэх мэдээлэл цацагдаж байсан. Шалгалтын явцад өмнө нь БНХАУ-д суралцаж байсан 23 настай А.Даянтөмөр гэгч нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төрсөн ах Ц.Арсландоржийн хүү болохыг тогтоожээ.

А.Даянтөмөр нар нь манай улсад түр оршин суудаг хоёр хятад иргэний хамт Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр иргэнийг тосож авч. Улмаар тосож авсан хятад иргэд нутаг нэгтнүүдээсээ мөнгө нэхэж, зодож, галт зэвсгээр нэгийг нь хөнөөсөн байна.