Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Бусдыг барьцаалж, амь насанд нь халдсан хэрэгт Монгол Улсын 2, БНХАУ-ын 2 иргэнийг холбогдуулан шалгаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 12 сарын 6
IKON.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:48 2024/12/06

Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас прокурорын зөвшөөрсөн хэмжээнд дараах мэдээллийг өгөв. 

Уг мэдээлэлд "Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт БНХАУ-ын 2 иргэнийг барьцаалж, ар гэрээс нь мөнгө нэхэн зодож, улмаар БНХАУ-ын 1 иргэний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт БНХАУ-ын 2, Монгол Улсын 2 иргэнийг холбогдуулан шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэжээ. 

11:27 2024/12/06

Манай улсын хоёр иргэн хятад иргэдийг барьцаалж, нэгийнх нь амийг хөнөөсөн хэрэг өчигдөр гарсан байна. 

Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Чингис хаан нисэх буудалд буусан хоёр хятад иргэнийг манай улсад түр оршин сууж буй хоёр хятад иргэн тосож авсан аж. Тэдгээр дөрвөн иргэнийг 22-23 настай хоёр монгол залуу барьцаалж, их хэмжээний мөнгө нэхжээ. 

Улмаар барьцаалагдсан дөрвөн хятад иргэний нэгийг буудаж хөнөөсөн байна. 

Энэ явдал Чингис хаан нисэх буудлын орчимд болсон бөгөөд Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд барьцаалагч этгээдүүдийг баривчилжээ. 