Уншиж байна ...

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах улсуудыг зарлалаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 цаг 44 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны бүх гишүүдийн хурал цахимаар болжээ. Энэ хурлаар 2030, 2034 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ийг зохион байгуулах улсуудыг зарлалаа.

2030 оны дэлхийн аваргын тэмцээнийг Испани, Португал, Марокко хамтран зохион байгуулах бол 2034 онд Саудын Арабт болох юм.

Үүнээс гадна 1930 онд анхны ДАШТ-ийг зохион байгуулсан Уругвайд 2030 оны нээлтийн тоглолтыг зохион байгуулах эрх өгсөн байна. Мөн энэ хүрээнд Аргентин, Парагвайд ДАШТ-ий нэг тоглолт зохион байгуулах эрх өгчээ.

FIFA дээрх шийдвэрийг гаргахдаа хоёр тусдаа санал асуулга явуулсан юм.

Эхлээд Уругвай, Парагвай, Аргентинд 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах талаар санал хураасан бол дараа нь 2030 оны зохион байгуулагч орныг тодруулсан аж.

Саудын Арабт 2034 оны ДАШТ-ийг 15 цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Одоогоор дөрөв нь баригдаж дууссан байна.

 

Эх сурвалж: BBC