Уншиж байна ...

“АПУ ДЭЙРИ” ХХК: Гадна дулаалгын сэндвич хавтан угсралтын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

СУРТАЛЧИЛГАА
59 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2024 оны 12 сарын 12 өдөр

1. Тендерийн ерөнхий мэдээлэл.

Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл барилгын Гадна дулаалгын сэндвич хавтан угсралтын ажил

Тендерийн дугаар: APUDE-07/2024

Тендерийн материал олгох хугацаа: 2024 оны 12-р сарын 16-ны 17:00 цаг.

Тендер хүлээж авах хугацаа: 2024 оны 12-р сарын 26-ны 18:00 цаг.

Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:

ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн барилгыг шинэчлэн “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд тус барилгын Гадна дулаалгын сэндвич хавтан угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга нь тэнхлэгээрээ 105,75х38.7м хэмжээтэй 4 давхар үйлдвэр, агуулах, оффисын зориулалттай, төмөр каркас бүхий барилга.

Апу Дэйри Сүүний үйлдвэрийн барилгын ажил: барилгын гадна дулаалгын сэндвич хавтан угсралтын ажлыг гүйцэтгэх

Метал хийцтэй барилгын дулаалгын чулуун хөвөн дулаалгатай сэндвич хавтан угсрах.

  1. Дулаалгын чулуун хөвөн сэндвич хавтанг зураг төслийн дагуу угсрагдсан байгаа Си төмөрт бэхэлнэ.
  2. Сэндвич хавтанд зураг төслийн дагуу цонх хаалганы нүхийг гарган амлагааг хийх.
  3. Сэндвич хавтангийн угсралтыг хийхдээ зориулалтын чигжээсийг ашиглан ямар нэгэн уур, хий, шингэн орох зай завсаргүйгээр холболтыг хийх.

Тендерт оролцогч тал зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган ажил тус бүрийн зардлыг тооцож тендерийн материалыг ирүүлнэ.

Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд:

  1. “Полиуретан болон эрдэс хөвөн дүүргэгчтэй сэндвич хавтангийн угсралтын аргачилсан заавар”
  2. “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага” БНбД 12.03.04
  3. “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12.04.06
  4. “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар” БД 12-101-05
  5. Дээр дурдаагүй шаардлагатай бусад хууль норм, дүрмүүд.

2. Оролцогчдод тавигдах шаардлага.

  1. Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
  2. Оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА2.1 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оныг дуустал хүчинтэй байна.
  3. Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
  4. Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2024 оны 12 сарын 16-ны 17.00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.

Тендерийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 18.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.

ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/05, АПУ Дэйри ХХК-ийн байр
Төслийн бичиг хэргийн ажилтан А.Гэрэлтуяа, утас: 99003335,
И-мэйл: gereltuyaa.a@apu.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.