Монголын нутгаас Плейстоцены үеийн эртний хүний олдвор олдсон шинэ нээлтийн талаар Шинжлэх Ухааны Академи (ШУА) болон Польшийн Вроцлавын их сургуулийн Археологийн хүрээлэнгээс хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол, Польш хоёр орны археологичид хамтран 2014 оноос хойш Говийн бүс нутагт судалгаа явуулж буй. Тэдний зорилго нь манай оронд эртний хүний үүслийн талаар судалдаг байна.
Өмнөговь аймгийн Булган сумын нутагт байдаг Хөтөл усны агуйгаас 25,000 жилийн өмнө амьдарч байсан эртний хүний яс, үүдэн шүд олджээ.
Насанд хүрсэн хүний шүд нь Монгол нутгаас олдсон Плейстоцены үеийн хүний хоёр дахь олдвор юм. Эхнийх нь Хэнтий аймаг дахь Салхитын хүний гавлын ясны оройн хэсэг олдож байжээ.
Энэ олдвор нь Монгол, Алтайн нуруунд амьдарч байсан хүмүүсийн гарал үүслийн тухай асуултад хариулах ДНХ-ийн ирээдүйн судалгааны сэдэв болох маш чухал нээлт гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Энэ бүс нутагт Төв Азид орших хамгийн том түүхийн нэн эртний дурсгалд газар гэдгээрээ онцлог. Уг газрыг 1995 онд Монгол-Орос-АНУ-ын хамтарсан "Монголын чулуун зэвсгийн үе" төслийнхөн илрүүлэн олсон байдаг.
Тус төслийн хүрээнд Цахиуртын хөндийд түүхийн өмнөх үед эртний хүн суурьшин амьдрахад нөлөөлсөн байгаль орчны нөхцөлийг сэргээн тодруулахад оршиж байв.
Археологи, палеонтологийн судалгаанд Цариуртын хөндийн өмнөд хэсэгт орших хүний үйл ажиллагааны ул мөр бүхий хэд хэдэн нууруудыг судлахаар сонгосон байна.
Хойд талаараа Цахиуртын хөндийг тойрсон Арц Богдын нурууны уулархаг бүсэд хийсэн судалгааны явцад шинээр томоохон дурсгалт газруудыг илрүүлжээ.
Хөндийгөөс олон арван палеолитын үеийн нээлттэй сууринууд олдсон бөгөөд тэнд цахиураас гадна ногоон өнгийн кварцит, улаавтар хаш, хар өнгийн цахиур, өөр төрлийн чулуугаар хийсэн зэвсгүүд ч олсон аж.
Түүнчлэн урьд өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй шохойн чулуун хурдас бүхий гурван агуйг илрүүлсэн байна. Хэмжээгээр томд тооцогдох агуйд нь малтлага, судалгаа явуулсан бөгөөд малтлагын гүн нь 3.2 метр хүрсэн.
Одоогийн байдлаар зургаан соёлт давхарга (II-VII давхарга) бүртгэн, баримтжуулаад байна. Тэдгээр соёлт давхарга бүр чулуун зэвсэг, амьтны үлдэгдэл яс агуулснаас VII давхаргаас хэд хэдэн ясан чимэглэлийн зүйлс илрүүлжээ.
Агуйн VII давхаргаас олон тооны амьтны яс илрүүлснийг ангилбал:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!