Голомт Капитал үнэт цаасны компани нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн салбараас анхлан авлаа.
Тус институти нь 30 гаруй жилийн турш 5 тивийн 90 гаруй улсын 11 сая ажилтнаас жил бүр судалгаа авч, тухайн байгууллага нь ажиллахад хамгийн таатай газар эсэхийг үнэлж батламжилдаг байна.
Ингэхдээ судалгаанд оролцож байгаа байгууллага нь ямар нэгэн бичиг баримт, үйл ажиллагааны амжилт, санхүүгийн тоон мэдээллийг өгдөггүй.
Ажилтнууд нь байгууллагаа
Голомт Капитал үнэт цаасны компанийн хувьд нийт ажилтнуудын үнэлгээ нь Азидаа төдийгүй дэлхийд өндөрт тооцогдож “Ажиллахад хамгийн таатай байгууллага”-аар тодорсон учраас батламжийг Шанхай хотноо зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр “Great place to work institute”-ийн Азийг хариуцсан захирал Хосе Карлос гардуулсан юм.
Great place to work institute-ийн Азийг хариуцсан захирал Хосе Карлос хэлэхдээ “Энэхүү батламж нь Голомт Капитал үнэт цаасны компанийн ажилтнуудынхаа төлөө хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ нь итгэл, хүндлэл, шударга байдал, бахархал, нөхөрлөлөөр дүүрэн буйг илтгэж байна. Тиймээс танай хамт олны энэхүү үнэ цэнт нэгдмэл байдал нь компаниа Монголд тэргүүлэгч байр сууринд хүргэсний баталгаа юм” гэлээ.
Тус судалгаанд Дэлхийд алдартай Google, Microsoft, IBM, American express, Cisco, Starbucks, DHL, IBM, Marriott, Disney зэрэг компаниуд жил бүр хамрагдаж байгууллагын соёл, хүний нөөцийн бодлогоо тодорхойлох гол хэмжүүрээ болгодог байна.
Хөрөнгө оруулалтын шинэ соёлыг түгээх эрхэм зорилгыг дээдлэн ажилладаг Голомт Капитал үнэт цаасны компани ийнхүү дэлхийн шилдэг компаниудтай эн зэрэгцэн үнэлэгдэж, байгууллагын соёлоо бэхжүүлэн ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!