Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэг БСШУСЯ-ны харьяанд шилжиж, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэхээр боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Монгол-Япон сургалтын эмнэлэг” буюу АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийн асуудлыг авч хэлэлцсэн билээ. 

Хуралдаанаас гарсан шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулахдаа "АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлгийн асуудал өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар яригдлаа. Монгол-Японы сургалтын эмнэлгийн үйл ажиллагааны санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг цогцоор нь шийдлээ.  Энэ эмнэлгийг хувьчлах гэж байгаа зүйл байхгүй. Өнөөдрөөс БСШУСЯ-ны харьяанд шилжиж ирж байна. Цаашид үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ" гэдгийг хэллээ.

Тэрбээр үргэлжлүүлэн "Эмнэлэгт шаардлагатай байгаа зарим нэг тоног төхөөрөмжийг Дэлхийн банкны санхүүжилтээр шийднэ. Өөр ямар нэгэн хүндрэлтэй асуудал гарахгүй гэж үзэж байна. Цаашид бид үйл ажиллагааг нь хэвийн явуулах асуудлыг хариуцна. 

Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт дүрс оношилгоо, амбулатори, уламжлалт, лаборатори гэсэн хэсгүүд ажиллаж байгаа. Үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай 14 тэрбум төгрөгийг бид Дэлхийн банкнаас шийдсэн" гэв. 

Ийнхүү  “Монгол-Япон сургалтын эмнэлэг” буюу АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэг БСШУСЯ-ны харьяанд шилжиж, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэхээр боллоо. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/237894500682093/