Өнгөрөгч Ням гарагт Говь-Алтай аймагт газар хөдлөлт бүртгэгджээ.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Бугат сумын Ферм багийн Цагаан морьт гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 300 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т/ нэгдүгээр сарын 5-ны 15:26:30 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 15:35 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс онгой байдлын албан цахим шуудангаар мэдэгджээ.
Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Бугат сумын Засаг даргын Тамгын газар, иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!