Уншиж байна ...

Нарны гүүрний уулзварт оруулах шинэ зохицуулалтыг хойшлуулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 10 цаг 03 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нарны гүүрний уулзварын хөдөлгөөний чиглэлийг 2025 оны нэгдүгээр сарын 6-наас өөрчилнө гэж өнгөрсөн сард албаныхан мэдээлж байв.

Эх сурвалжаас тодруулснаар Нарны гүүрний зүүн уулзвар, Механик тээврийн сургууль, Цагаан хаалганы уулзварт өнөөдрөөс оруулах байсан өөрчлөлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Ингэснээр тус чиглэлүүдийн замын хөдөлгөөн хуучнаараа зохицуулагдаж байна.

Түүнчлэн нийтийн тээврийн Ч:61 ТЭЦ 3-Офицеруудын ордон чиглэлд өөрчлөлт оруулах байсныг ч хойшлуулжээ.

Механик тээврийн сургуулийн уулзварын хойд талаас цагт дунджаар 2,351 тээврийн хэрэгсэл нэвтэрч эдгээрээс 1,328 буюу 56.5 хувь нь зүүн болон буцаж эргэх үйлдэл хийдэг байна. Уг буцаж эргэх хөдөлгөөнийг хориглох зохицуулалт хийхээр төлөвлөсөн байсныг танилцуулсан юм.