Өнөөдөр өглөөний 10:33 цагийн байдлаар Хайлааст орчимд маш их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 452-г зааж байна. Харин 1-р хороолол орчимд агаарын чанарын индекс 500-г давсан байна.
Стандартаараа хамгийн их бохирдол 500-аас их л гэж харагдах ба 500-аас их болсон тохиолдолд тоогоор харагдахгүй. 500-аас дээш болсон бол маш аюултай түвшинд хүрсэн байна гэсэн үг гэдгийг мэргэжилтнүүд сануулаад байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт агаар бохирдуулагч хүхэрлэг хий SO2, азотын давхар исэл NO2, PM10 тоосонцор, PM5 тоосонцор бүх өдрүүдэд стандарт хэмжээнээс давсан ба хамгийн их бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 4-ны өдөр байсан талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын орчны шинжилгээний хэлтсээс мэдээллээ.
2024 оны 12 дугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд Нисэх, 13-р хороолол, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол, Яармаг, 100-н айл, Шархад, Налайх, Таван буудал орчим "Бага бохирдолтой", Толгойт, зурагт, Дамбадаржаа, Хайлааст, Баруун 4-н зам, Цахилгаан станц орчим "Бохирдолтой" Баянхошуу, 1-р хороолол орчим "Их бохирдолтой" түвшинд байсан байна.
Иймд иргэдийг эрүүл мэндээ хамгаалж, дархлаагаа дэмжих, зүрх судас, даралт ихсэх өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!