Агаарын бохирдол гэдэг зүгээр л бухимддаг сэдэв биш харин жинхэнэ утгаараа бидний амь насанд хүртэл заналхийлсэн тахал болоод удаж байна. Ковид цар тахлын үеэр 980,000 хүн өвдөж 2000 орчим хүн нас барсан тоо мэдээлэл байдаг бол агаарын бохирдлоос болж нас барсан хүний тоо үүнээс даруй 3 дахин илүү гэвэл та итгэх үү? Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10,000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7-дахин нэмэгдсэн.
Энэ мэт олон аймшигтай тоо мэдээллийг жагсаавал жагсаагаад л байх. Гэтэл бидэнд ямар шийдэл байна вэ ? Улс даяараа ойрын шийдэлгүй байгаа энэ цагт бидний хийж чадах цорын ганц зүйл бол өөрийнхөө дархлааг дэмжиж, чадлаараа тогтмол агаарлахыг хичээж, амны хаалтаа сайн зүүж өвдөхгүй байхыг хичээх юм.
Мэдээж хувь хүн ч, байгууллага албан газрууд ч энэ бүхнийг зүгээр л хараад суухыг хүсэхгүй ямар нэгэн үйлдэл хийцгээж эхлээд байгаа. Зарим газрууд агаар шүүгчийн үнээ өртгөөр нь борлуулж нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэж, Улаанбаатар орчмын жуулчны баазууд өдрийн цагаар агаарлахаар ирсэн хүмүүст төлбөрөө 50-100 хувь хямдруулж үйлчилж байна. Нийт хордож байгаа хүмүүсийн хэдэн хувьд нь хүрч үйлчлэхийг мэдэхгүй ч яг тэнд очиж агаарласан хувь хүндээ бол маш том тус нэмэр, чухал цагт зөв нийгмийн хариуцлага билээ.
Тэгвэл Apu Dairy Монгол сүүний үйлдвэр Pro+ брэндийн Re'new ДЕТОКС усыг үйлдвэрлэн худалдаанд гаргасан байна. Детокс гэдэг нь хоргүйжүүлэх гэсэн утгатай үгийн товчлол бөгөөд энэхүү усны найрлагад орсон амин дэм, биологийн идэвхт бодисууд нь элэгний хоргүйжүүлэх үйл явцыг дэмжих замаар биеэс хорт бодисыг гадагшлуулж цусыг цэвэрлэх үйлчилгээ үзүүлэх юм.
RE’NEW DETOX ус нь насны хязгаарлалт байхгүй тул утаагаар амьсгалж буй хэн бүхэн хэрэглэхэд тохиромжтой. Та дэлгүүрээс ус худалдаж авахдаа л сонголтоороо эрүүл мэндээ дэмнэж, утаанаас жаахан ч болтугай сэргийлэх боломжтой болно гэсэн үг юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!