Голомт банк олон улсын зах зээлд 5 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн хүүтэй 50 сая ам.долларын ногоон болон нийгмийн чиглэлийн бондыг 2025 оны 01 сарын 02-ны өдөр гаргаж, олон улсын хөрөнгө оруулагчдаас амжилттай санхүүжилт татлаа. Голомт банкны гаргаж буй энэхүү бонд нь Монгол Улсын корпорейт бондуудаас дэлхийн зах зээлд гаргаж буй хамгийн хямд хүүтэй бонд гэдгээрээ онцлог юм.
Энэхүү бондын хүрээнд хүлээгдэж буй үр дүн
Бондын эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, бохирдол бууруулах болон байгаль орчинд ээлтэй бусад төслүүдэд зарцуулах ба дараах тодорхой үр дүнгүүд гарахыг тооцоолж байна. Үүнд:
“8%-ийн хүүтэй, 5 жилийн хугацаатай энэхүү ногоон бондыг амжилттай гаргасан нь бидний тогтвортой хөгжилд чиглэсэн хичээл зүтгэлийг олон улсын түвшинд үнэлж байгаагийн илэрхийлэл юм. Энэ нь бидний урт хугацааны санхүүжилтийн стратеги, Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц өгч байна.” хэмээн Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар цохон тэмдэглэв.
Голомт банкны ногоон зээлийн нөлөө, үр дүн өндөр байдаг төдийгүй Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд нийт санхүүжилтээр дамжуулан бий болгож буй хүлэмжийн хийн ялгарлыг 2023 оны суурь түвшинтэй харьцуулахад 2030 он гэхэд 30 хувиар, 2050 он гэхэд 50 хувиар тус тус бууруулах дунд болон урт хугацааны зорилгуудыг тавин, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Түүнчлэн, олон улсын хөрөнгө оруулагчид Голомт банканд итгэж буй бөгөөд бондын олон улсын зөвлөх байгууллага KIS Asia нь тус бонд нь 2025 онд дэлхийн хэмжээнд гарч буй анхны ам.долларын бонд болохыг дурдаж, баяр хүргэв. Голомт банкны энэхүү амжилт нь олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхэд чухал нөлөө үзүүлж, тогтвортой хөгжилд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг үнэлж буй хэрэг юм. Энэхүү бондыг гаргаснаар дэлхийд хөрөнгөөрөө Топ 10-т жагсдаг хөрөнгө оруулалтын сангуудын 6 нь ийнхүү Голомт банканд хөрөнгө оруулаад байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!