Өнгөрсөн сарын 25-нд Сингапурын Сентоза аралд эхэлсэн шатрын дэлхийн аварга цолын төлөөх тэмцэл өндөрлөлөө.
Аварга цолын төлөө БНХАУ-ын их мастер, дэлхийн аварга Дин Лирен, Энэтхэгийн 18 настай залуу их мастер Гүкеш Доммаражу нар өрсөлдсөн билээ.
Тэдний 14 дэх өрөг өнөөдөр өндөрлөж, хараар наадсан энэтхэг хүү 58 дахь өрөгтөө ялалт байгуулснаар 7.5 оноотой болсноор дэлхийн шатрын түүхэнд 18 дахь дэлхийн аварга боллоо.
Түүнчлэн 18 настай Гүкеш дэлхийн аваргын болзол хангасан хамгийн залуу шатарчин болов.
Энэтхэг их мастераас өмнө 1985 онд ОХУ-ын Москва хотод Анатолы Карповыг 22 настай Гарри Каспаров ялснаар хамгийн залуу аваргаар тодорсон түүхтэй.
Тэгвэл Норвегийн их мастер Магнус Карлсен 23 насандаа буюу 2013 онд дэлхийн аварга болж, 10 жил хаанчилсан. Тэрбээр аварга цолоо хамгаалахаас татгалзсаны дараа өнгөрсөн жил БНХАУ-ын их мастер Дин Лирен ОХУ-ын их мастер Ян Непомнящийг ялснаар аваргалсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|