Уншиж байна ...

Хялбар аргаар автомашинтай болох боломжийг “BE FORWARD FINANCE MONGOLIA” ББСБ олгож эхэллээ

ikon.mn
30 минутын өмнө
Сурталчилгаа
Япон улсын хөрөнгө оруулалттай “БИ ФОРВАРД ФИНАНС МОНГОЛИА” ББСБ байгуулагдан үүд хаалгаа нээж, өнөөдөр /2024.12.12/ албан ёсоор нээлтээ хийлээ.
зураг
 

Нээлтийн арга хэмжээний эхэнд “BE FORWARD” компанийн ерөнхийлөгч ноён Хиронори Ямакава үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ “Манай компанийн охин компани болох“ БИ ФОРВАРД ФИНАНС МОНГОЛИА” ББСБ өнөөдрөөс үйл ажиллагааг эхлүүлж  байна. Та бүхний халуун дэмжлэгтэйгээр цаашдын үйл ажиллагаа маань амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Манай компани 20 жилийн өмнө Японд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Энэ хугацаанд дэлхийн 207 улс оронд Япон улсаас автомашин экспортлох ажлыг хийж ирлээ. Бидний эрхэм зорилго бол өндөр чанарыг хэрэглэгчдэдээ амладаг.

Энэ хүрээнд цахим платформ ашиглан дэлхийн аль ч улс руу Япон улсаас өндөр чанартай, хэрэглэхэд аюулгүй, баталгаатай автомашиныг экспортолж, түгээх ажлыг хийж байна. Жилд ойролцоогоор 150-160 мянган автомашиныг дэлхийн улс орнуудад экспортолдог. Монгол Улс руу жилд ойролцоогоор 10 мянга гаруй автомашин экспортоор гаргадаг, монголын ард түмнийг Япон Улсаас автомашин худалдаж авахад хялбархан буюу таатай нөхцөлийг бүрдүүлсэн, Монголын хэрэглэгчдэд зориулсан олон үйлчилгээг санал болгож ажиллана" хэмээн онцолсон юм.

зураг
 

Нээлтийн арга хэмжээнд оролцсон УИХ-ын гишүүн Б.Найдалаа "Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байгаа 25 дахь ББСБ болж байгаа “БИ ФОРВАРД ФИНАНС МОНГОЛИА”-ийн хамт олонд амжилт хүсье. Сүүлийн 7-8 жилд банкны бус санхүүгийн салбар үнэхээр огцом өсөлттэй байна. Үүнд гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа Японы талаас оруулсан хөрөнгө оруулалт маш чухал үүрэгтэй байгаа. Банкны бус санхүүгийн салбар өргөжсөнөөр Монголд санхүүгийн салбарын тэнцвэртэй байдал хадгалагдаж байна.

Тэгэхээр банкны бус санхүүгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчид цаашдаа Монгол Улсын бусад салбарт хөрөнгө оруулахад анхаарал хандуулахад чухал үүрэгтэй. Тиймээс та бүхнийг Монголд хөрөнгө оруулж байгаад маш их баярлалаа. УИХ дээр яригдаж байгаа нэг сэдэв бол цаашдаа зээлийн хүүг зохистой түвшинд нь аваачиж, эдийн засгийн өсөлт болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихүйц бодлого хэрэгжүүлэхэд анхаарч буй энэ цаг үед  та бүхэн сайн бусад салбарт хөрөнгө оруулах бүтээгдэхүүн гаргаарай гэж захимаар байна" гэлээ.

зураг
 

Энэ үеэр Монголд үйл ажиллагаагаа эхлүүлж буй  “BE FORWARD FINANCE MONGOLIA” ББСБ-ийн Гүйцэтгэх захирал Г.Жавхлан үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийсэн. “Монголчууд бидний амьдралд чухал байр суурь эзэлдэг зүйл бол автомашин. Тиймээс эцсийн хэрэглэгч хүртэл санхүүгийн нааштай шийдвэр гаргах боломжийг олгох үүднээс өнөөдөр бид энэ төслийг эхлүүлж байна. 

Бид өмнө нь Японоос гарсан автомашиныг монголын худалдаа эрхлэгчдэд авчирч өгдөг байсан бол одоо эцсийн хэрэглэгчдэд шууд хүргэх боломжийг нээж байна. Энэ боломжийг бүрдүүлсэн www.1000mashin.mn цахим сайтыг нээж, хөгжүүлэлтийг хийж байгаа Монголын хамгийн анхны автомашинд төвлөрсөн платформ юм. Мөн худалдан авсан автомашины судалгааг хаанаас ч оруулах боломжтой мэдээллийн аюулгүй байдлыг 100 хувь хангаж, системийн боловсруулалтаа программ нь өөрөө хийгээд явна. Зээл авах боломжтой эсэхээ шууд харах боломжтой.

Хэрэв боломжгүй гэж гарвал зээлийн нөхцөлүүдээ уян хатан байлгаж, зээл хүсэгчид олон хувилбараар санал болгож, санхүүгийн эх үүсвэрийг нь шийдэх юм. Мөн Монголынхоо 450 орчим автомашины борлуулалт эрхлэгчдэд худалдахаар санал болгож буюу машиныхаа мэдээллийг үнэ төлбөргүй оруулж, борлуулалтаа өсгөх боломжийг олгоно. Систем маань зээлийн үйлчилгээг хамгийн хүртээмжтэй байх, чанар стандартыг мөрдлөг болгож ажиллахаас гадна хариуцлагын тогтолцоог бүрэн шийдсэн.

зураг
 

Нээлтийн ажиллагаанд оролцсон “БИ ФОРВАРД” компанийн ерөнхийлөгч ноён Хиронори Ямакаватай уулзаж, цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Компанийн нээлтэд зорин ирсэнд баяр хүргэе. Юуны өмнө Форвард компани хэзээ үүсэн байгуулагдсан, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар Монголын хэрэглэгчдэд  мэдээлэл өгнө үү?

-Намайг Ямакава гэдэг. Монголын хэрэглэгчдэд компанийнхаа талаар мэдээлэл өгөх боломж олгосонд талархаж байна. Манай компани анх 2004 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж, бизнесээ өргөжүүлсээр байна. Компанийн гол бизнес бол автомашины худалдаа, Япон улсаас автомашин экспортолдог эхний топ хэдэн компанийн нэг нь тооцогддог. Дэлхийн 207 улс оронд Япон улсаас автомашин экспортлох ажлыг хийж байна. 

-Танай борлуулалтыг цахим флатформ дээр явагддаг гэж сонслоо, монголын хэрэглэгчдэд ямар боломжийг олгох вэ?

-Худалдааны борлуулалт цахим платформ дээр явагддаг нь дэлхийн өнцөг булан бүрээс олон хүн Японы өндөр чанартай автомашиныг худалдан авах боломжийг олгож өгснөөрөө давуу талтай. Бид Япон чанарыг таниулахаас эхлээд и-коммерс сайтууд дээр нийтлэх, худалдах, экспортлох хүртэлх бүх үйл ажиллагааг эрхлэн явуулах юм.

-Монгол Улсад Be Forward Finance Mongolia компанийг байгуулж нээлтээ хийж байна.  Машин бол хүний амьдралын өдөр тутмын хэрэгцээ. Монголын хувьд хүн ам бага өргөн уудам газар нутагтай тул зах зээлийн судалгааг хэр хугацаанд хийсэн бэ?

-Өргөн уудам газар нутагтай, эрс тэрс уур амьсгалтай танай оронд автомашины хэрэглээ, хэрэгцээ цаашид ч өсөн нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Бид өнгөрсөн хугацаанд Монголын зах зээлд жилд 18 мянга гаруй автомашин экспортлон борлуулсан туршлагатай, автомашины худалдаа эрхлэгчдийн дунд хэдийн танигдсан. Өнөөгийн Монгол улсын санхүүгийн зах зээлд тусгайлан нэг категорыг зорилт болгон үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллага байхгүй, энэ салбарт анхдагч болж байна.

-Танай компанийг импортоор автомашин оруулж ирж, Монголын зах зээлд худалдан борлуулалт хийдэг гэдгээр нь  мэддэг, олон нийтэд ч танигдсан гэж ойлголоо. Бизнесээ өргөжүүлэн ББСБ-ыг шинээр байгуулах болсон шалтгаан нь юу байсан бэ?

-Be Forward Finance Mongolia-г үүсгэн байгуулж буй үндсэн  шалтгаан, зорилго бол Монгол улсаас манай автомашиныг худалдан авч буй үйлчлүүлэгчдэд автомашин худалдан авахад олон шат дамжлагагүй илүү хялбар байгаасай гэж хүссэн. Автомашины зээлийн хүү өндөр байдаг нь худалдан авагчдад хүссэн автомашинаа худалдан авахаас татгалзах нэг шалтгаан болдог. Манай машиныг худалдан авахыг хүссэн үйлчлүүлэгчдэдээ иймэрхүү хүндрэл учруулахыг хүсэхгүй байгаа тул энэ асуудлыг шийдэх арга замыг олон удаа тунгаан бодсоны үр дүнд Be Forward Finance Mongolia компанийг байгуулахаар шийдсэн.

-Та цахим флатформ дээр борлуулалтаа явуулдаг гэлээ. Монголд нээгдэж буй цахим сайтын гол онцлог юу байна вэ?

-Бид “1000mashin.mn” автомашины  төвлөрсөн онлайн зарын сайтад санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар идэвхтэй 450 гаруй автомашин борлуулагчид хамтран ажиллаж байна. Автомашинд зориулсан зар мэдээний сайтдаа санхүүгийн үйлчилгээг холбосноороо цогц үйлчилгээг хүргэхээр төлөвлөсөн. “БИ ФОРВАРД” компанийн машинаас худалдан авахаар сонголт хийвэл “БИ ФОРВАРД”-ын лизингийн үйлчилгээг шууд авч, зарын сайтаар дамжуулан онлайнаар хандах боломжтой болж байгаа нь манай гол онцлог юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.