Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Баярхүү: Сонгогчийн саналыг худалдан авахаар мөнгө тараах зэрэг үйлдэл гаргаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Сонгуулийн үеийн гэмт хэрэг, зөрчлийн талаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран мэдээлэл хийж байна.  

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/270537557696145/?v=270537557696145¬if_id=1592551774111548¬if_t=live_video

Өнгөрсөн Даваа гарагт хийсэн мэдээллийн үеэр иргэний, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг зөрчлийн талаар нийт 43 гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байгааг хэлсэн. Гэтэл  энэ тоо өнөөдрийн байдлаар  нэг дахин нэмэгдэж 89  гомдол мэдээлэл бүртгэгдэн  шалгагдаж байгааг Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах газрын дарга Т.Баярхүү онцлов.

Тодруулбал, гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 89  гомдол мэдээллийн 80 буюу 90%-ийг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, 9 буюу 10%-ийг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл эзэлж байгаа аж. 

Ингэхдээ нэг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, есөн гомдол мэдээллийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал тавиад шилжүүлжээ.

Мөн нийт найман хэрэг бүртгэлтийн хэрэг тагнуулын байгууллагаас шалгах ажиллагаа явуулж байна. Тухайлбал,

  • Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах 5
  • Иргэний сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх 2
  • Ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх 1 

Мөн тэрбээр "Сонгуулийн үеэр холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөж ажиллах талаар Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллагаас албан шаардлага өгсөөр байтал зарим нам, эвсэл улс төрийн хүчин, нэр дэвшигчид цахим хэрэгсэл ашиглан бусдыг нэр хүндийг гутааж, сонгогчийн саналыг худалдан авахаар мөнгө тараах зэрэг үйлдэл гаргаж байгаа тул яаралтай таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна" гэв.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.