Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдүгээр сургуулийн захирлаар Р.Энхбатыг томилжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг нэгдүгээр сургуулийн фэйсбүүк хуудсаас авав.

Нийслэлийн лаборатори Нэгдүгээр сургуулийн захирлаар 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Зөвлөх багш З.Бат-Эрдэнийг томилоод байв. 

Харин гуравдугаар сард захирлын албан тушаалд тус сургуульд өмнө нь физикийн багшаар ажиллаж байсан Р.Энхбатыг томилжээ.

Өмнөх захирлыг яагаад чөлөөлсөн учрыг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгаас тодруулахад "Нэгдүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан З.Бат-Эрдэнэ нь 2020 оны нэгдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тиймээс шинэ захирлыг томилсон" гэв. 

Эргэн сануулахад, Нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д.Цогзолмаа нь сурагчдын үдийн цайнд тодорхой хаяг, шошгогүй бүтээгдэхүүн өгсөн хэмээн ажилчид нь эсэргүүцсэнээр сургуулийн удирдлага, багш нарын хооронд маргаан үүссэн байдаг. Улмаар лаборатори Нэгдүгээр сургуулийн 70 гаруй багш гарын үсгээ цуглуулж, захиралтайгаа хамтран ажиллахгүй гэснээр Д.Цогзолмааг чөлөөлж, З.Бат-Эрдэнийг томилж байжээ.