Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19"-ийн ажиглалт, тусгаарлалт гэж юу вэ?

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19 халдвар гарсан орноос ирж буй иргэдийг тусгаарлалт, ажиглалтад авсаар байгаа. Ямар тохиолдлыг сэжигтэй гэж тооцон тусгаарлах, эсвэл ажиглалтад авахыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ийнхүү тайлбарлав. 

  • Тусгаарлалт - Халдвар хурдацтай тархаж буй голомтот бүс нутгаас 14 хоногийн дотор ирсэн, эмнэл зүйн ямар нэг шинж тэмдэг илэрсэн хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарлана. 
  • Ажиглалт-Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу голомтын бүс нутаг Солонгос, Япон, Итали зэрэг улсаас шууд нислэг болон дамжин нислэгээр ирсэн хүмүүсийг ажиглалтад авах бөгөөд 14 хоногийн хугацаанд ажиглана. Энэ хугацаанд шинжилгээ авахгүй, харин өдөр бүр биеийн байдлыг хянан шалгах хуудас бөглүүлж, аль нэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д тусгаарлах аж.
Өөрөөр хэлбэл ажиглалт бол тухайн орчиндоо өөрийгөө хянахыг хэлнэ хэмээн тэрбээр тодотголоо.

Түүнчлэн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Одоогийн байдлаар ажиглалтад байгаа хүмүүсийг эмнэлэг, сувиллын газруудад байршуулж байгаа. Энэ бол гэрийн орчноос өөр буюу эмнэлгийн орчин бөгөөд ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис тогтмол хэрэглэж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байгаа. Хамгийн ихдээ дөрвөн хүнийг нэг өрөөнд оруулж байгаа" гэв.

Ажиглалт, тусгаарлалтад авч байгаа нь хүмүүсийн гэр бүл, ойр тойрныхныг нь хамгаалж буй хэрэг гэдгийг иргэд ойлгох хэрэгтэйг ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга дарга Д.Нарангэрэл онцоллоо.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.