ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/15-НД НИЙТЛЭГДСЭН
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гацуур мод гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Гацуур модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас хүргэж байна.
Гацуур мод нь ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгддэг тул гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай байдаг.
Аюулгүйн зөвлөмж:
- Чанартай гацуур мод сонгох: Галд тэсвэртэй (fire-resistant) гэж тэмдэглэсэн модыг сонгох,
- Цахилгаан гэрлийг шалгах: Утаа гарсан, гэмтсэн гэрлийг ашиглахгүй байх,
- Галын эх үүсвэрээс хол байлгах: Лаа, халаагч төхөөрөмжөөс зайтай байрлуулах нь чухал.
Гацуур мод ч гэсэн анхаарал шаарддаг гэдгийг мартаж болохгүйг санууллаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
