Өнөөдрийн байдлаар Жаргалантын аман дахь ОБЕГ-ын харьяа давтан сургалтын төвд нийтдээ 41 хүнийг ажиглалтад аваад, хянаж байгаа юм байна. Сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ-д тусгаарлаж, ажиглалтад авах шаардлагатай бол ОБЕГ-ын харьяа давтан сургалтын төв, Ачтан мед эмнэлэг гэх мэт эмнэлгүүдэд ажиглалтад аваад байгааг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлсэн юм.
Үргэлжлүүлэн ХӨСҮТ-д тусгаарласан иргэдийн шинжилгээний хариуг Д.Нямхүү захирал мэдээллээ.
Тэрбээр "2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-д хоёр, Налайх дүүрэгт нэг, Орхон аймагт тусгаарласан нэг нийт дөрвөн сэжигтэй тохиолдлоос COVID-19 халдвар илрээгүй. 27-нд ХӨСҮТ-д нэг, Дорнод аймагт нэг, нийт таван хүнийг тусгаарлалтад авсан шинжилгээ хийгдэж байна.
Өчигдөр Япон улсаас 2,000 оношлуур хүлээн авсан" гэдгийг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!