Уншиж байна ...

Улаанбаатар хотод долоо хоногийн дотор гал түймрийн 58 дуудлага бүртгэгдсэн байна

Б.Манлай
2024 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, гал түймрийн 58 дуудлага бүртгэгджээ.

НОБГ-аас тодруулснаар гал түймрийн аюулд хүн өртөөгүй байна.

Гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцөлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас үүдэлтэй дуудлага эзэлжээ. Эдгээр шалтгаан нөхцөлийн улмаас өвөл зуны сууц 20, автомашин 8, хогийн суваг 6, агуулах, барилга байгууламж 5, орон сууцанд эд хогшил 5, гэр 3, гарааш 2 шатсан байна.

Алба хаагчид 162 иргэний аюулгүй байдлыг ханган, 3 тэрбум 160 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.

Хүйтний эрч нэмэгдэж, галлагаа ихсэж байгаатай холбоотойгоор гал түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөлөө.

 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар