Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Гацуураа засаж байгаа энэ үед галын аюулгүй байдлаа хангахыг зөвлөв

Б.Манлай
2024 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Шинэ жилийн баяр болж айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд гацуураа засаж байгаа энэ үед галын аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө.

Аль ч төрлийн гацуур шатамхай, гал алдсан үед богино хугацаанд аюултай хорт хий, утаажилт үүсгэж их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй байдаг.

Зөвлөмж:

  • Гацуурыг 12 вольтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх
  • Гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаах
  • Хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байх
  • Гэрлийг олон цагаар асаахгүй байх
  • Гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэхийг шалгах
  • Халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах
  • Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэхийг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас анхааруулаа.

Өнгөрсөн онд гацуур модны гэрлэн чимэглэлээс үүсэлтэй гал гарч, долоон хүн амиа алдсан харамсалтай явдал болсон юм.