ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөр Монголын нийслэл Хөх хот анхны метроны шугамаа нээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Өвөр Монголын нийслэл Хөх хот анхны метроны шугамаа нээжээ
Sara, ikon.mn - text to speech

Өвөр Монголын өөртөө засах орны төв Хөх хотод өчигдөр анхны метроны шугам нээгджээ.

Нийт 21.72 км урттай, 20 өртөөтэй шугам нь тус хотын дөрвөн дүүргийн иргэдэд үйлчлэх юм байна. Метроны эхний шугамын багтаамж 2,062, дээд хурд нь 80 км/цаг ажээ.

Хөх хот метротой болсноор замын хөдөлгөөний ачааллыг бууруулна гэж эрх баригчид тооцоолж байна. Нийтдээ 3 сая оршин суугчтай Хөх хот нь автозамын ачаалал хамгийн өндөртэй Хятадын 10 хотын нэгд багтаж байгааг Хятадын Нийгмийн Ухааны Хүрээлэнгээс 2019 оны эхээр гаргасан судалгааны тайланд дурдаж байжээ.

Хятад улсын 30 хот одоогоор метротой болоод байгаа бөгөөд 2020 онд энэ тоо 50 хүрэх юм байна.

 

Эх сурвалж: China.org.cn