ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/23-НД НИЙТЛЭГДСЭН
Бурхан багшийн Их дүйчин өдөр бүх нийтээр амарч байхаар хуульчиллаа
iKon.MN
Баасан гарагийн чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталсан байна. Ингэснээр Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар боллоо.
Гандантэгчинлэн хийдийн эх сурвалжийн мэдээлснээр XVII жарны "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жил буюу аргын тооллоор 2020 оны 6 дугаар 5-нд Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиох юм байна.
Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс нийтээр тэмдэглэх баярын өдөрт өөрчлөлт оруулахдаа ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэсэн гэдгийг гишүүдэд анхааруулжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

