Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Тогтворгүй улсуудын индексээр Монгол Улс 179 улсаас 130-д жагсаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүний эрхийн Олон улсын өдрийг тохиолдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. 

Мэдээллийн үеэр энэхүү Хүний эрх чөлөөний индексийг харуулсан жагсаалтыг танилцуулсан юм. Хүний эрхийн асуудлаар сүүлийн үед улс орнуудыг тодорхой индексээр жагсаадаг болоод буй.

Жагсаалтаас харвал Энхтайвны төлөөх сангаас хийсэн Тогтворгүй улсуудын индексээр манай улс 179 улсаас 130 дугаар байрт жагсаж байгааг онцолсон юм.

Түүнчлэн өндөр настны хүний эрхийн байгууллагаас хийсэн насжилтын индексээр 208 улсаас 72 дугаар байрт жагсаж байгаа бол, Фрейсэр институтаас хийсэн Хүний эрх чөлөөний индексээр 162 улсаас 45 дугаар байрт жагссан үзүүлэлттэй гарчээ. 

Харин "Heritage" сангаас хийсэн Эдийн засгийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 186 улсаас 125 дугаар байрт жагсаж буй аж. 

21 индекст Монгол Улсын эзэлсэн байр: 

 

Индексийг боловсруулсан байгууллага

Индекс

Нийт хамрагдсан улс

Монгол Улсын эзлэх байр

 

1

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)

Хүний хөгжлийн индекс (HDI)

189 улс

92-рт

2

Өндөр настны хүний эрхийн байгууллага (HelpAge International)

Насжилтын индекс (Global AgeWatch Index)

208 улс

72-рт

3

Дэлхийн шударга ёсны төсөл (World Justice Project)

Эрх зүйт ёсны индекс (Rule of Law index)

113 улс

51-рт

4

Фрейсэр институт (The Fraser institute)

Хүний эрх чөлөөний индекс (The Human Freedom Index)

162 улс

45-рт

5

Эрх чөлөөний ордон (Freedom House)

Дэлхийн эрх чөлөөний нөхцөл байдал (Freedom in the World)

209 улс

Эрх чөлөөний статус : Эрх чөлөөтэй

6

Эрх чөлөөний ордон (Freedom House)

Хэвлэлийн эрх чөлөө (Freedom of the Press)

201 улс

Хэвлэлийн статус: Зарим талаараа эрх чөлөөтэй

7

Хил хязгааргүй сэтгүүлчид (Reporters without Borders)

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс (World Press Freedom Index)

180 улс

71-рт

8

Эрх чөлөөтэй алхам сан (Walk Free Foundation)

Дэлхийн боолчлолын индекс (Global Slavery Index)

167 улс

13-рт

9

Тогтвортой хөгжил шийдлийн сүлжээ болон "Bertelsmann" сан (Sustainable Development Solutions Network (SDSN) and the Bertelsmann Stiftung)

Тогтвортой хөгжлийн зорилтын индекс (Sustainable Development Goals Index)

156 улс

95-рт

10

"Bertelsmann" сан (The Bertelsmann Stiftung)

"Bertelsmann" сангийн Шилжилтийн индекс (Bertelsmann Stiftung's Transformation Index)

129 улс

34-рт

11

"Heritage" сан (The Heritage Foundation)

Эдийн засгийн эрх чөлөөний индекс (Economic Freedom Index)

186 улс

125-рт

12

Дэлхийн эдийн засгийн форум (World Economic Forum)

Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлан дахь индекс (The Global Competitiveness Index)

137 улс

101-рт

13

Дэлхийн эдийн засгийн форум (World Economic Forum)

Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварын тайлан дахь индекс (The Travel and Tourism Competitiveness Index)

136 улс

102-рт

14

Дэлхийн эдийн засгийн форум (World Economic Forum)

Сүлжээний бэлэн байдлын индекс (Networked Readiness Index)

139 улс

57-рт

15

(The Social Progress Imperative)

Нийгмийн хөгжлийн индекс (Social Progress Index)

146 улс

82-рт

16

Charities Aid Foundation

Дэлхийн өглөгийн индекс (World Giving Index)

146 улс

45-рт

17

Энхтайвны төлөөх сан (The Fund For Peace)

Тогтворгүй улсуудын индекс (Fragile States Index)

179 улс

130-рт

18

Олон улсын Хүнсний бодлого судалгааны институт (International Food Policy Research Institute)

Дэлхийн хүнс тэжээлийн дутагдлын индекс (The Global Hunger Index)

119 улс

55-рт

19

"Martin Prosperity" институт (Martin Prosperity Institute, University of Toronto)

Дэлхийн бүтээлч байдлын индекс (The Global Greativity Index)

139 улс

81-рт

20

"Vision of Humanity" байгууллага

Дэлхийн энх тайвны индекс (Global Peace Index)

165 улс

46-рт

21

"Transparency International" байгууллага

Авлигын төсөөллийн индекс (Corruption Perceptions Index)

180 улс

103-рт