ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дээд шүүхээс Ноён уулан дахь “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн дөрвөн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцлээ.

“Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ нь “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, эдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, эдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

Эх сурвалж: УДШ

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
42
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.229.122.154] 2019/12/10
дараагийн эзэн нь хэн болох нь сонирхолтой?
0 | 0 Хариулах
Зочин [71.205.193.22] 2019/12/10
boljee bolj yuu ch olj dolooxgyi uxuulj 1 tom nuxtei uldej baisanaas xadgalchxsan ni deer
1 | 1 Хариулах
Зочин [139.5.217.161] 2019/12/10
ene orkuudaas bolj mongol uls hugjij chadahgui n dee. Dandaa l hoish n tatsan ym hiij baih ym
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.248] 2019/12/9
Босоо хөхчүүддээ баярлалаа. Та нар мундаг шүү.
0 | 3 Хариулах
Зочин [202.131.238.10] 2019/12/9
Арай ч дээ, зүгээр л дээрэмдэж байна шд. Монголд ер хэн ч битгий хөрөнгө оруул, эрсдэлтэй байх шүү гээд Төр нь өөрөө шулуухан зарлаач.
9 | 5 Хариулах
Зочин [210.73.59.100] 2019/12/9
ОДОО ТЭГЭЭД ЯАХ УУ? ОЛОН САЯ ДОЛЛАР ЗАРЦУУЛСАН ХАЙГУУЛЫН АЖЛЫН ЗАРДЛЫГ БИД ӨӨРСДӨӨ ХАРМААНААСАА ТӨЛӨХ БОЛЖДЭЭ. МОНГОЛЫН ШҮҮХ АРБИТР ДЭЭР АРАА ДААЖ ЧАДАХУУ?
8 | 4 Хариулах
Зочин [66.181.161.103] 2019/12/9
Ninja nart samruulna daa
8 | 0 Хариулах
Зочин [202.179.31.59] 2019/12/9
Удлаа даа!
2 | 2 Хариулах
Зочин [27.123.214.2] 2019/12/9
Ninja naraa daguulaad dairaad oroh baih daa:(
7 | 1 Хариулах
Нинжа ах нь байна аа [66.181.189.33] 2019/12/9
За ажилдаа оръё даааааа, мухахахахахах, ШШьееееееехэххэхэхахахахаххахаха!!!!
2 | 1 Хариулах
Pee [202.55.191.130] 2019/12/9
Odoo tegeed nil ninja uhna daa
4 | 0 Хариулах