Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын Элчин Сайдын Яам(ЭСЯ)-ны Цэргийн Бүлэг Монгол Улсын Зэвсэгт хүчинд барилгын цэргийн болон инженерийн тоног төхөөрөмж болох чиргүүлтэй ачааны хоёр машин, тэсрэх хэрэгслийн хайгуул, устгалын бүлгийн хэрэгслийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Арга хэмжээнд АНУ-ын ЭСЯ-ны Цэргийн бүлгийн дарга хошууч Андрью Адамс, Улстөрийн хэлтсийн дэд дарга Иэн Кроуфорд, МУ-ын ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтэс дарга хурандаа Д. Мягмаржав, Инженерийн хэлтсийн ахлах офицер Я. Ганбаяр нар оролцов.
Уг тоног төхөөрөмжийг АНУ-Монгол Улсын батлан хамгаалах хамтын ажиллагааны гэрээний дагуу нийлүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхыг дээшлүүлэх хүрээнд явуулж буй цуврал ажлын нэг хэсэг юм.
Эх сурвалж: АНУ-ын Элчин Сайдын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!