ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/23-НД НИЙТЛЭГДСЭН
ЗГ: Евро-5 стандартын АИ-92 шатахуун 3,080 төгрөг, энгийн АИ-92 хуучин үнээрээ борлуулагдаж байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Шатахууны нийлүүлэлт багассаны улмаас хомсдол үүсэж, сүүлийн хэдэн өдөр жолооч нар олон цагаар дугаарлан зогсож байна.
Харин өчигдөр шөнөөс иргэд шатахууны үнэ нэмэгдсэн тухай олон нийтийн сүлжээнд бичиж эхэлсэн. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас "Шатахууны үнийн талаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-наас тодрууллаа. Евро-5 стандартын АИ-92 3,080 төгрөг, энгийн АИ-92 хуучин үнээрээ борлуулагдаж байна" гэж мэдээллээ.
ОХУ-ын дотоод нөхцөл байдал хүндэрснээр манай улсад энэ сард нийлүүлэхээр баталгаажуулсан хэмжээнийхээ талд ч хүрэхээргүй шатахуун нийлүүлснийг АҮЭБЯ-наас амралтын өдрөөр мэдэгдэж, БНХАУ-аас Евро-5 стандартын АИ-92 шатахуун импортлохоор ажиллаж байгаа гэж байв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
