Уншиж байна ...

Physical Asia: БНСУ-ын оролцогч Чан Ын Шил Монголд хийсэн цуврал контентынхоо эхний дугаарыг цацжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 28 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Netflix платформын Physical Asia нэвтрүүлэгт түрүүлсэн БНСУ-ын багийн оролцогчдын нэг, чөлөөт бөхийн тамирчин Чан Ын Шил өнгөрсөн сарын сүүлээр Монголд ирсэн талаар бид мэдээлсэн.

Тэрбээр хувийн цахим хуудсаараа влог хийхээр ирсэн юм.

Тэгвэл өчигдөр өөрийн Youtube хуудсандаа Монголд хийсэн влогийнхоо эхний дугаарыг оруулжээ.

Энэ дугаарт Чан Ын Шил Сүхбаатарын талбай, Зайсан толгой зэрэг түүх дурсгалын газар очсоноос гадна "One Championship" холбооны аваргын бүс эзэмшиж буй Б.Энх-Оргилын бэлтгэлээ базаадаг "Шандас" клубээр зочилсон байна.

Чан Ын Шил БНСУ-ын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багт данстай байсан тамирчин. Сүүлийн үед кроссфитээр идэвхтэй хичээллэж буй бөгөөд хувийн цахим хуудсаараа дамжуулан контент бүтээдэг болжээ. Мөн тэр Adidas брэндийн элч, Act Plus болон Under Armour-ийн модель болж байв.