Netflix платформын Physical Asia нэвтрүүлэгт түрүүлсэн БНСУ-ын багийн оролцогчдын нэг, чөлөөт бөхийн тамирчин Чан Ын Шил Монголд иржээ.
Чөлөөт бөхийн төрлөөр улсынхаа аваргаар хоёр жил дараалан тодорч, 2018 онд Азийн наадамд оролцсон Чан Ын Шил бөхийн төрлөөр хичээллэхээс гадна Солонгосын үндэсний бөх гэгддэг сирым, кроссфитээр хичээллэдэг нэгэн.
Тамирчны замналаасаа гадна хувийн цахим хуудсаа хөгжүүлж, телевизийн олон шоунд уригдсан туршлагатай.
Тухайлбал Physical Asia-д оролцохоосоо өмнө 2022 онд "Playing Sister Season 2", Netfix-ийн Physical 100, Disney-гийн The Zone: You Must Survive to Live Season 3, the Wavve хөтөлбөрийн Queen Bee Game зэрэг шоугаараа олонд танигдсан юм.
Түүнчлэн Exercising J гэх нэртэй youtube хуудсаараа дамжуулан контент бүтээхээс гадна өнгөрсөн жилээс эхэлж Adidas брэндийн элч, Act Plus болон Under Armour-ийн модель болж байв.
Энэ удаад солонгос бүсгүй Монголд хувийн влогоороо дамжуулан контент бүтээхээр ирсэн аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!