Уншиж байна ...

Үндэсний баялаг бүтээгч ТЭСО Групп “Алтан меркури” буюу гранпри шагнал хүртлээ

СУРТАЛЧИЛГАА
15 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуй нэгжүүдийг тодруулдаг билээ. 28 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Энтрепренер-2025" шалгаруулалтаас АЛТАН МЕРКУРИ буюу Гранпри шагналыг ТЭСО Групп хүртжээ.

Түүнчлэн Айсмарк ХХК оны онцлох, Милко ХХК оны онцлох үйлдвэрлэгч шагналыг тус тус гардан авчээ.

Оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг компанийн сайн засаглал, хүний нөөцийн бодлого, тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмэр, технологийн дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн байдал зэрэг үндсэн 6 шалгуурыг харгалзан үзэж тодруулдаг.

зураг
 
зураг
 

ТЭСО Групп нь тус Энтрепренер шалгаруулалтаас сүүлийн 10 жил тасралтгүй оны шилдэг Энтрепренер, онцлох экспортлогч, хүнсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжээр шалгарч байсан бол 2025 онд амжилтаа улам ахиулсан нь компанийн алсын хараа, тогтвортой хөгжлийн бодлогын үр дүн юм.

ТЭСО Групп өдгөө 30 жилийн турш хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын салбарт тогтвортой, амжилттай үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн. Энэ хугацаанд бүхий л үйлдвэрлэл үйл ажиллагаандаа тасралтгүй инновац шингээн, олон улсын стандартыг нэвтрүүлж, хэрэглэгчдэдээ зөвхөн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэж буй үндэсний баялаг бүтээгч билээ.

зураг
 

ТЭСО Групп нь 2025 онд:

  • Хүнсний салбарт “Олон улсын жишиг экспортын үйлдвэрийн бүс” байгуулах томоохон бүтээн байгуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлжээ.
  • Барилга, бүтээн байгуулалтын салбарт “Евро Базальт” дулаалгын материалын үйлдвэрийг ашиглалтад оруулсан нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, барилгын салбарын чанарыг шинэ түвшинд хүргэх чухал алхам боллоо.
  • Байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн Монголын анхны ногоон барилгын LEED BD+C Gold гэрчилгээ авахаар зорьж буй “Скай Парк Плаза” төслийг эхлүүллээ.
  • Хөрөнгө оруулалт, технологийн салбарт “Tino” супер аппликейшныг нэвтрүүлснээр дэлхийн 57 улсад эх хэлээрээ аюулгүй, найдвартай такси үйлчилгээ авах шинэ боломжийг бүрдүүлжээ.
зураг
 
зураг
 

Түүнчлэн 2025 онд ТЭСО Групп тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд 700 оюутанд НЭГ тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг, байгууллагын дэргэдэх  "Зөв багачууд" цэцэрлэгийн 2 дахь салбар,  НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран "Цахим орчинд хүүхдээ хамгаалъя" зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, нийтдээ 7,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна.

Хамтын үнэ цэнээр үндэсний шилдэг баялаг бүтээн байгуулагч болох их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм ажилтнууд, хэрэглэгчид, харилцагч түншүүддээ талархал илэрхийлье.

зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.