Холливүүдийн нэрт жүжигчин Жэки Чан өчигдөр буюу Даваа гарагт Италийн Помпеи хотод болсон "Милан-Кортина 2026" өвлийн олимпын бамбарын буухианд оролцлоо.
Түүнчлэн олимпын бамбарын буухиа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Амальфийн эргээр дайран өнгөрч, Италийн алдарт хөлбөмбөгчин Фабио Каннаваро болон Чиро Феррара нар төрөлх Неаполь хотоор буухиаг үргэлжлүүлсэн байна.
Олимпын бамбарын буухиа Италийн 110 хотоор аялаад ирэх хоёрдугаар сарын 6-ны өдөр Милан хотын Сан Сиро цэнгэлдэхэд хүрэх учиртай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!