“Улаанбаатарын мөнгөн шөнө 2025” шинэ жилийн арга хэмжээг энэ сарын 31-ний өдөр төв талбайд зохион байгуулна. Энэ хүрээнд иргэдэд зориулсан зураг даруулах хэсэг, энтертаймэнт орчин бүхий худалдаа үйлчилгээний асар, түргэн хоол зэргийг багтаасан “Зул сарын баярын худалдаа” өчигдрөөс ажиллаж эхэлжээ.
Энэ тухай НЗДТГ-аас "Төв талбайн асар дотор дурсгалын зураг авхуулах энтертайнмент орчинг бүрдүүлэн соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулж байгаа бол асрын гадна талд халуун хоол, цайгаар найман Street food үйлчилж байна.
Иргэд 11:00-21:00 цагийн хооронд хүрэлцэн ирж эдгээр үйлчилгээг авах боломжтой.
Асар доторх урлагийн тоглолт өдөр бүр 18:00-19:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Мөн гацуур, чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс, ЖДҮ үйлдвэрлэгчдийн урласан бараа бүтээгдэхүүний худалдааг зохион байгуулж байна.
Шингэн хүнсний бүтээгдэхүүний нэг, хоол үйлдвэрлэлийн хоёр, худалдаа үйлчилгээний хоёр, нийт таван иргэн, ААН бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байна. Тухайлбал халуун дарс, нэрмэлээр үйлчилж байгаа юм.
Энэхүү худалдаа, үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ энэ сарын 31-нийг дуустал үргэлжилнэ" гэж мэдээллээ.
Төв талбайн найман хэсгийг Харри Поттер сэдвээр тохижуулсан бөгөөд зургаа даруулах боломжтой, үүнээс гадна номын худалдаа гарч буйг тодотгов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!