ФОТО: Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол эхэллээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монгол төрийн тахилгат Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол өнөөдөр өглөө эхэлсэн талаар Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Тахилгын ёслолын эхэнд шашин номын зан үйлийг үйлдэн, эх орон амар амгалан, ард иргэд энх тунх, байгаль дэлхий тэгш сайхан байхыг бэлгэдэн ном айлдсан байна.
Мөн Бурхан Халдун хайрхны эзэн савдаг, лус сахиусыг аргадан тайтгаруулах, уул усны ариун шүтээнийг дээдлэн хүндэтгэх уламжлалт зан үйл хийгджээ.
1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Бурхан Халдун уулыг Төрийн тахилгат уул болгосон бөгөөд 2013 онд Засгийн газар Үндэсний бахархалт хайрхнаар зарласан юм. Мөн 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвийн жагсаалтад соёлын ангиллаар бүртгэжээ
ФОТО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
